ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Бидний тухай

Манай хамт олон 2012 оноос эхлэн сэтгүүл зүйн салбарт орон нутагт амжилттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэж үйл явдлыг олон нийтэд түргэн шуурхай, бодит өнцгөөс хүргэж төвийн  телевиз, сонин, сайттай хамтран ажиллаж буй.

www.dornogovipost.mn цахим хуудас нь интернетийн хязгааргүй орон зайд тулгуурлан мэдээллийг малчны хотноос сум, аймаг, улс даяар илүү шуурхай хүргэх алхмыг хэрэгжүүлдэг.

Орон нутагт өрнөж байгаа үйл явдлын мэдээлэл, ололт амжилт, алдаа дутагдал, түүхэн сонин хачин бүхнийг цаг алдалгүй хүргэх, цаашлаад улс орон даяар сурталчлах, архивын үнэтэй баримт болгон үлдээхээс гадна Монголын сэтгүүлзүй, онлайн контент, цахим сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна.

Ес зүй:

"Дорноговийн шуудан" сонин болон www.dornogovipost.mn сайт үйл ажиллагаагаа явуулахдаа сэтгүүлчийн ёс зүй хийгээд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй оюуны өмчийн тухай болон зохиогчийн эрхийн тухай хуулийг  мөрдлөг болгон ажилладаг.

Өөрийн нийтлэлийн хэв маяг, агуулгын онцлогийг редакцийн хүрээнд телевиз, радио, сонин, сайт зэрэг сэтгүүл зүйн салбарт тогтвортой ажиллаж байгаа баг хамт олон хэлэцэж нийтэлдэг. Мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой бусад зохиогч, хэвлэлүүдэд ч хамтран ажиллах боломж нээлттэй.