ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр” боловсруулж батлуулахаар болов

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хүүхдийн эрхийг хангах талаар салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий аймгийн Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл 80 хувийн ирцтэйгээр 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдлаа.

Хуралд 2018 оны Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилт, гарсан үр дүн, 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний санал, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 03/07 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцлээ.

Дээрх асуудлын хүрээнд зөвлөлийн гишүүд санал солилцон, хүүхэд, өсвөр үеийн дунд гараад байгаа үзүүлэлт өндөртэй асуудлуудыг нарийвчлан судлах, цаашид бууруулах талаар дорвитой арга хэмжээ авч ажиллахад салбар дундын үйл ажиллагааг уялдуулах, аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцон ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

2019 оны ажлын төлөвлөгөөнд Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн хүүхдийн төлөөллөөс гарсан Замын-Үүд суманд Номын сан байгуулж ном унших сонирхолтой хүүхэд залууст орчин бүрдүүлж өгөх санал дэвшүүлснийг хүлээн авч тус суманд Номын сан байгуулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр боллоо.

Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын гаргасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт өмнөх жилээс өсөх хандлагатай байгаад анхаарал хандуулан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөнөөс гаргасан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр” боловсруулах төслийг яаралтай хугацаанд батлуулан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлснийг хүлээн авч аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэст үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Т.Энхтүвшин төлөвлөгөөг хяналтад авч үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэн ажиллах, үр дүнг 2019 оны 12 сард зөвлөлийн хуралд тайлагнахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

Мөн аймгийн хэмжээнд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, тэднийг чадавхижуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон бусад холбогдох газарт үүрэг чиглэл өгөв.



Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр” боловсруулж батлуулахаар болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0