ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
"МАК" ХХК Даланжаргалан суманд шинэ суурьшлын бүс байгуулна

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ажлын байр буй болгох, татвар, хураамжийг  цаг тухайд нь төвлөрүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймгийн ЗДТГ-аас нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж байна.

Энэ удаа аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэг болон “МАК” ХХК-ийн  дэд Ерөнхийлөгч Б.Энхмандах нар нийгмийн хариуцлагын гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Т.Энхмандах:Даланжаргалан сум хүн ам төвлөрсөн томоохон суурин болно 

 

Энэ удаагийн гэрээний онцлог нь цементийн үйлдвэр байршиж байгаа Даланжаргалан сумыг илүү онцоллоо.

Жижиг дунд үйлдэрийг дэмжих “МАК” сангийн салбарыг Даланжаргалан суманд байгуулах, Мандах сумын малчдад олгодог ботгоны урамшууллыг Даланжаргалан сумын малчдад олгох, мөн компанийн ажилчдын суурьшлын бүсийг тус суманд байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Сумаас суурьшлын бүсэд зориулж газар олгосон байгаа. Ингэснээр Даланжаргалан сум маань хүн ам төвлөрсөн томоохон хөгжлийн төв болох байх. Цементийн үйлдвэрт нийт 600 гаруй хүн ажиллаж буйгаас Дорноговийн харьяат  240 гаруй иргэн ажиллаж байна.

 

Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэг: Шинэ залуу боловсон хүчнийг орон сууцаар хангах ажил хэрэгжүүлнэ

 

Өмнөх хоёр жилд аймгийн Засаг дарга нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж байсан бол энэ удаа сумын Засаг дарга оролцож гурвалсан гэрээ байгууллаа.

Засгийн газрын 179 дүгээр тогтоолыг үндэслэж гэрээ байгуулсан.Орон нутгийн малчыг дэмжих, тэмээн сүргийг өсгөх зорилгоор малчдад урамшуулал олгох, үндэсний томоохон компани "МАК" төрийн алба хаагч, эмч багш ажилчдад зориулсан найман айлын орон сууц барьж ашиглалтад  хүлээлгэн өгөх, МАК компанийн ажилчдын суурьшлын бүсийг Даланжаргалан сумын нутгийг түшиглэж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр болж байна.

“МАК компани найман айлын орон сууцыг барьж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгнө. Ингэснээр тухайн барилга орон нутгийн өмчид шилжиж цаашид орон нутагт боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэднийг байр орон сууцаар хангах зэрэг ажилд хувь нэмэр оруулах юм.  



"МАК" ХХК Даланжаргалан суманд шинэ суурьшлын бүс байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:10:31
    Sonin: Монгол улсын шилдэг аймаг аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллаж байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:10:30
    Sonin: Монгол улсын шилдэг аймаг аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллаж байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:10:30
    Sonin: Монгол улсын шилдэг аймаг аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллаж байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:09:28
    Jargal: Tur huviin hevshliin tunshleliig sain hugjuulj baigaa aimag bainaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:09:27
    Jargal: Tur huviin hevshliin tunshleliig sain hugjuulj baigaa aimag bainaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:09:27
    Jargal: Tur huviin hevshliin tunshleliig sain hugjuulj baigaa aimag bainaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:08:25
    suhee: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:08:25
    suhee: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:08:25
    suhee: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-26 13:07:48
    ganaa: Mash zuitei Dornogovi aimag mash hurdtai Ene kompaniudiig buteen baiguulaltandaa sain oroltsuulj baigaa ni sain shuu