ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Дорноговийн МСҮТ шинээр төмөр замын анги нээж элсэлт авч байна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга  Д.Жигжиднямаа, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор хамтран ажилах гэрээ байгуулжээ.

УБТЗ-ын харьяа Полтехник коллеж өөрийн сургалтын хөтөлбөрийг Дорноговь аймгийн МСҮТ-д  үнэ төлбөргүй шилжүүлэн ашиглуулах төдийгүй Дорноговийн МСҮТ-ийг өөрийн мэргэжлийн багш нар, боловсон хүчний чадавхтай болох хүртэл  багш нараар хангах,  шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр гэрээнд тусгасан аж.

Гэрээний дагуу Дорноговийн МСҮТ нь зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин,  төмөр замын замчин, вагон үзэгч засварчин, төмөр замын өртөөний жижүүр мэргэжлээр энэ хичээлийн шинэ жилээс эхлэн элсэлт авахаар энэ сарын 29-нийг хүртэл зар түгээж бэлтгэлээ хангаж байна.

Элсэхийг хүсэгчид 18 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлагатай. МСҮТ-ийн оюутан болсноор нэг жилийн хугацаатай сурах бөгөөд суралцах хугацаандаа хуулийн дагуу сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна. 

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг болох Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын өрнөж байгаа бол Сайншандаас зүүн хойд чиглэлд Алтанширээ сум хүртэлх 27 км төмөр замын бүтээн байгуулалт дуусч ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

Тиймээс дээрх төмөр замын  бүтээн байгуулалтад ажиллах мэргэжилтэй ажилтныг бэлтгэх зорилгоор Дорноговийн МСҮТ-д төмөр замын анги нээгээд байна.



Дорноговийн МСҮТ шинээр төмөр замын анги нээж элсэлт авч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0