ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
“Хүүхдэд ээлтэй жолооч” байхыг хүсэв

Зам тээврийн ослын улмаас гарч байгаа ослыг бууруулах, эцэг, эхчүүд, жолооч,, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхдийн аюулгүй байдал хийгээд хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө үүрэг хариуцлагыг ухамсарлуулах үүднээс аймгийн ГХУСАЗСЗ-өөс Автотээврийн төв, Сайншанд сумын ЗДТГ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй жолооч” үйл ажиллагааг зохион байгуулав.

Албаныхыан тээвэр, такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын нийт 40 гаруй төлөөлөл иргэдийг  урьж хүүхдийг хүрэх ёстой гэр, сургуульд нь заавал хүргэж өгөх, жолооч нар өөр чиглэлийн такси үйлчилгээг үл харгалзан цаг агаарын таагүй үе болон болзошгүй аюул ослын үед хүүхдэд анхаарч тусалж хүргэж өгч байхыг хүссэн.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр орон нутагт нийтийн тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа жолооч нарыг хүүхдэд онцгой ээлтэй байж иргэний үүргээ ухамсарлахыг хүсч “Хүүхдэд ээлтэй жолооч” машинд тавих 100 ширхэг тэмдгийг дугаар бүхий тавиуртай нь жолооч нарт тараав.

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн ослоор 110 хүүхэд гэмтэж 36 хүүхэд нас барсан бол Дорноговь аймгийн хэмжээнд 2019 оны эхний найман сард нэг хүүхэд нас барж нэг хүүхэд гэмтжээ.   

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, бүс хэрэглэдэггүй, хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эсхүл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, эсвэл жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүйгээс болж зам тээврийн осол гаргаж байгааг албаныхан онцлов.

 



“Хүүхдэд ээлтэй жолооч” байхыг хүсэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0