ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
УБТЗ-ын Ахмадын холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиов

Сайншанд Төмөр замын ахмадын хорооноос УБТЗ-ын ахмадын холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярыг зохион байгууллаа. Ахмадын хороо нь нийт 433 гишүүнтэй бөгөөд 40 жилийн ойн баярын хүрээнд Багахангай-Замын-Үүд чиглэлийн урлаг, спортын бүсийн наадмыг зохион байгуулж өргөн хүрээнд тэмдэглэсэн юм.

Баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр оролцож нийт ахмадуудад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн аймгийн ИТХ-аас 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Ойн арга хэмжээний хүрээнд залуу, халуун насаа тус салбарт хоёргүй сэтгэлээр зориулан ажиллаж байсан тэргүүний, манлайлагч ахмадуудыг яамны болон салбарын шагналуудаар шагнаж урамшуулав.



УБТЗ-ын Ахмадын холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0