ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-12-09
“Төлөөлөгчийн болон иргэдээ сонсъё өдөрлөг” нэгдсэн арга хэмжээ болно

Аймгийн ИТХ-аас орон нутгийн иргэдэд төрийн бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох шийдвэр гаргах, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “Төлөөлөгчийн болон Иргэдээ сонсъё өдөрлөг” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сумдад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул тус арга хэмжээний зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Аймгийн ИТХ-аас жил бүр зохион байгуулдаг энэхүү өдөрлөгийн үеэр иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөөс хийсэн ажлаа иргэдэд тайлагнах, мэдээлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх,  тухайн сумын ИТХ-аас зохион байгуулах ажил зэрэг хөтөлбөрт ажлууд хийгдэх юм.

Иймд доорх хуваарийн дагуу нийт сумдын иргэд “Та” бүхнийг энэхүү нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.



“Төлөөлөгчийн болон иргэдээ сонсъё өдөрлөг” нэгдсэн арга хэмжээ болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0