ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Төлөөлөгчийн өдөрлөг Айраг суманд

Аймгийн ИТХ, Тэргүүлэгч, ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг аймгийн ГХУСАЗСЗ-ийн “Иргэдээ сонсъё” өдөрлөгтэй хамтатган нийт сумдад зохион байгуулж байна.

Батлагдсан хуваарийн дагуу аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 06-07-өдрүүдэд Айраг, Даланжаргалан суманд дараах ажлуудыг зохион байгуулж холбогдох үйлчилгээг үзүүллээ.

Тухайн сумаас сонгогдон гарсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хийсэн ажлын үр дүнгээ иргэдэд танилцуулав.ГХУСАЗСЗ-өөс тухайн сумдад гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, холбогдох шийдвэр гаргав. Хууль эрх зүйн үнэ төлбөргүй  зөвлөгөө үйлчилгээг үзүүлэв. Эрүүл мэндийн чиглэлээр холбогдох шинжилгээнд хамруулж үйлчилгээ үзүүлэн, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

МУСТА Н.Төрбадрахын зохиол “Нэг ангийнхан” сургамжит драмын жүжиг иргэдэд сонордуулав. Мөн сумдын ИТХ-аас баталсан хөтөлбөрт арга хэмжээнүүд  зэргийг зохион байгуулан иргэдийн оролцоог идэвхжүүлж ажиллалаа. 2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сумдад ажиллахаар төлөвлөсөн байна.



Төлөөлөгчийн өдөрлөг Айраг суманд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0