ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Өсвөрийн бүжигчдийн улсын уралдаанд Замын-Үүдийн хүүхдүүд амжилттай оролцов

Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын 15 дугаар наадамд бага, дунд, ахлах гэсэн гурван ангилалд нийслэл, дүүрэг, аймаг, сумын 400 гаруй бүжигчид гоцлол, хамтлаг гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн.
Энэхүү улсын уралдаанаас Замын-Үүд сумын бага насны хамтлагийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч Ц. Анхбаяр хүрэл медаль, "Говийн уянга Борхойн дэг" бүжгийн чуулга хүрэл медаль, дунд насны ангилалд нэгдүгээр сургуулийн сурагч П.Пүрэвхүү хүрэл медаль , "Говийн уянга Борхойн дэг" бүжгийн чуулга хүрэл медаль, ахлах насны ангилалд нэгдүгээр сургуулийн сурагч Г.Энххүслэн мөнгөн медаль, гуравдугаар сургуулийн сурагч Б.Тэмүүлэн хүрэл, "Говийн уянга Борхойн дэг" бүжгийн чуулга тусгай байрт тус тус шалгарч амжилт гаргалаа.
Бүжигчин хүүхдүүдийг МУСТА  багш Ц.Энхтүвшин, МУСТА Г.Очгэрэл бэлтгэжээ.



Өсвөрийн бүжигчдийн улсын уралдаанд Замын-Үүдийн хүүхдүүд амжилттай оролцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0