ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
“Төлөөлөгчийн өдөр-иргэдээ сонсъё” өдөрлөгийг сумдад зохион байгуулж байна

Аймгийн ИТХ, Тэргүүлэгч, ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг аймгийн ГХУСАЗСЗ-ийн “Иргэдээ сонсъё” өдөрлөгтэй хамтатган нийт сумдад зохион байгуулж байна.

"Төлөөлөгчийн өдөр-Иргэдээ сонсъё" өдөрлөг  10 дугаар сарын 20-нд Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд боллоо. Албаныхан өдөрлөгт ирсэн иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлууд болон бусад холбогдох мэдээллийг өглөө. Мөн иргэд сум орон нутагт болон өөрсдийн ахуй амьдралд тулгамдаж буй асуудлуудаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс хариулт болон зөвлөгөө авсан байна.

Батлагдсан хуваарийн дагуу аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг  2019 оны 10 дугаар сарын 21-нд Хөвсгөл суманд хүрэлцэн ирж ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангахаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, зарим иргэдэд ганцаарчилсан зөвлөгөөг өгч, аймаг, сумдын "ИТХ-ын төлөөлөгч мэдээлж байна" сонинг иргэдэд тарааж ажиллажээ.

"Төлөөлөгчдийн өдөр-Иргэдээ сонсъё" арга хэмжээг Сайхандулаан суманд  10 дугаар сарын 18-нд сумын Соёлын төвд зохион байгуулж  80 гаруй иргэд оролцжээ.

Харин 10 дугаар сарын 17-нд Мандах суманд "Төлөөлөгчийн өдөр-Иргэдээ сонсъё" өдөрлөгийг зохион байгуулж  иргэдэд мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ.



“Төлөөлөгчийн өдөр-иргэдээ сонсъё” өдөрлөгийг сумдад зохион байгуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0