ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Их говийн манлай дуучнаар Мандах сумын Х.Данзанравжаа шалгарав

Аймгийн ЗДТГ, Хөгжмийн зохиолчдын холбооны Дорноговь салбар, аймгийн Боловсрол соёл урлагийн газар хамтран “Их говийн тэргүүн манлай дуучин” шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 20-нд зохион байгууллаа.

“Их говийн тэргүүн манлай дуучин” шалгаруулах уралдаан анх МУГЖ Л.Буянхишигтийн санаачилгаар 1994 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 13 дахь удаагаа зохиогдож  байгаа юм. Дөрвөн төрөлд өрсөлдсөн их говийн манлай дуучны тэмцээний ардын дууны төрөлд Сайншанд сумын Б.Мөнгөнзул, нутгийн дууны төрөлд Мандах сумын Х.Данзанравжаа, түүврийн дууны төрөлд Улаанбадрах сумын С.Ариунболд нар шалгарав.

Тэргүүн манлай дуучнаар Мандах сумын Х.Данзанравжаа, дэд манлай дуучнаар Улаанбадрах сумын С.Ариунболд, гутгаар байрын манлай дуучнаар, Сайншанд сумын н.Сийлэгмаа нар тус тус шалгарчээ.



Их говийн манлай дуучнаар Мандах сумын Х.Данзанравжаа шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0