ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
“Үлэмжийн чанар” нийтийн бүжгийн нээлттэй тэмцээн боллоо

Аймгийн ЗДТГ-ын санаачилгаар,УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайханы 15 сая төгрөгийн дэмжлэгээр Монголын нийтийн бүжгийн холбоотой хамтран нийтийн бүжгийн спортыг хөгжүүлэх, бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, гоо зүйн боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдлыг сурталчлах зорилгоор Дорноговь аймгийн нэрэмжит говийн бүсийн аварга шалгаруулах “Үлэмжийн чанар” нийтийн бүжгийн нээлттэй тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд Сайншанд суманд зохион байгуулав.

Тэмцээнд аймаг, дүүргийн 14 багийн 300 гаруй бүжигчид оролцож, хамтлаг бүжгийн төрлийн залуучуудын насны ангиллын  нэгдүгээр байрт Сүхбаатар аймгийн “Ундраа”, хоёрдугаар байрт Улаанбаатар хотын “Ритм”, гуравдугаар байрт Дорноговь аймгийн “Сондор”, дөрөвдүгээр байрт Замын-Үүд сумын “Говийн наран” хамтлаг шалгарсан бол ахмад насны ангиллын тэргүүн байрт Дархан-Уул аймгийн “Хос хэмнэл”, хоёрдугаар байрт Дорноговь аймгийн “Говийн жавхаа”, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн “Цацраг”, дөрөвдүгээр байрт Улаанбаатар хотын “Lider dance” хамтлаг тус тус шалгарав.



“Үлэмжийн чанар” нийтийн бүжгийн нээлттэй тэмцээн боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0