ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-02-23
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенциудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав
2019-12-14 08:40:58

Хөдөлмөрийн, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газар, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын суурь конвенциудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Сургалтанд Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар, Мэргэжлийн Хяналтын Газар, Ажил Олгогч Эздийн Холбоо, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэг, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Газар, Мэргэжлийн Боловсрол сургалтын байгууллага зэрэг төрийн албан хаагчид болон Төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 50 орчим хүн хамрагдлаа.
Сургалтаар:
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, насны доод хязгаарын тухай конвенцийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд
- Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, тэгш цалин хөлс олгох конвенци
- Албадан хөдөлмөр, албадан хөдөлмөрийг устгах тухай конвенцийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар асуулт, хариулт, бүлгийн ажил зохион явагдлаа.



Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенциудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0