ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-02-23
Ц.Оюунсүрэн:Охины шинж тэмдгийг үзэхэд хоолойн залгиурын улайссан үрэвсэлтэй байсан
2020-01-23 23:26:38

Энэ оны нэгдүгээр сарын 23-ны бага үдийн 11 цагийн үед Эрээн-Замын Үүдийн чиглэлд явдаг “Эрдэм Транс” компанийн автобусаар өвөрмонгол эмэгтэй 6-н настай охины хамтаар иржээ.

Шилийн гол аймгийн Үзэмчин хошууны харьяат Сүлдийн Навчаа гэх эмэгтэй МУБИС-д магистрт сурдаг бөгөөд түүний 6 настай охин Болормаа халуурсан байдалтай байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас дуудлага өгсөний дагуу Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан аж. Энэ тухай Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн Орлогч дарга Ц.Оюунсүрэн дараах мэдээллийг өгсөн юм.

Охины шинж тэмдгийг үзэхэд хоолойн залгиурын улайссан үрэвсэлтэй байсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн эмч нар корановирусын сорьцын шинжилгээ авч Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн Тандалт судалгааны албаны Вирус судлалын лабораторид хүргүүлэхээр тээвэрлүүлсэн.

Сумын онцгой комисс болон холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч автобусанд хамт явсан 17 иргэнийг тусгаарлаж буудалд байрлуулан эмнэлгийн даргын шийдвэрээр хоол хүнсийг зохицуулж, эмч томилон тодорхой хуваарь гаргаж, тэдний эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллаж байна.

Одоогоор тэдгээр хүмүүст өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Замын-Үүдийн 10 ортой халдвартын эмнэлэг өвчний сэжигтэй тохиолдол гарлаа гэхэд хүлээн авч  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдалтай ажиллаж байна гэв.

Харин БНХАУ-ын иргэний эрүүл мэндийн асуудлаар аймаг, сумын албаны хүмүүс БНХАУ-ын Замын-Үүд дахь консулд мэдэгдэж өөрийн иргэнээ хяналтад авья гэсэн саналын дагуу харилцан зөвшилцсөнөөр ээж охин хоёрыг нутаг буцаасан байна.

Учир нь Эрээнд  сорьц авч шинжилдэг томоохон лаборатори байдаг аж. Замын-Үүдийн Онцгой комисс, хилийн Мэргэжлийн хяналтын алба, эмнэлгийн байгууллага, банк зэрэг бусад үйлчилгээний байгууллагууд иргэдэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж, сэжигтэй тохиолдол гарсан үед авах арга хэмжээг боловсруулан ажиллаж байна хэмээн Замын-Үүдийн Засаг даргын орлогч О.Үүрцайх мэдээлэв.



Ц.Оюунсүрэн:Охины шинж тэмдгийг үзэхэд хоолойн залгиурын улайссан үрэвсэлтэй байсан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0