ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-08-12
Ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор 20 мянган мод тарина
2020-05-05 09:16:55

Хаврын мод тариалалт Дорноговь аймагт энэ оны тавдугаар сарын 03-наас эхэллээ. Эл өдөр Сайншанд сумын зүүн талд байдаг наадмын талбайд яргай, голт бор, хайлаас зэрэг 100 мод тарьсан юм.

Энэ жил аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,  нийтийн эзэмшлийн зам талбайг ногооруулах зорилгоор нийт 20 мянган мод тариалахаар төлөвлөжээ.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд  Сайншанд сумын “Гэр бүлийн талбайд” 1200 ширхэг хайлаас, 1500 ширхэг шар хуайс, 4000 ширхэг жигд, 5000 ширхэг агч, 5000 ширхэг буйлс, 5000 ширхэг монос, 7000  ширхэг бөөрөлзгөнө, 8000 ширхэг голт бор тарих аж.

Иргэд албан байгууллагын мод тарих санаачилгыг дэмжиж хөрс бордоо зэрлэг үр гэх мэт бут сөөг, цэцэг худалдаалж буй бол мод арчлах усалгаа үрсэлгээний талаар БОАЖГ зөвлөгөө өгч ажиллаж байна.

Өнгөрсөн онд өөрсдийн санаачилгаараа мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагыг орон нутгаас шагнаж урамшуулж байсан. 



Ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор 20 мянган мод тарина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0