ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Дорноговь улсын шилдэг аймгаар хоёр дахь удаа шалгарав
2020-05-10 11:31:27

Тухайн ондоо орон нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг хангаж, ажлын байр нэмэгдүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэн улсын хууль тогтоомж, төрийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлсэн аймгийг Засгийн газраас жил бүр шалгаруулдаг.

2019 оны ажлаараа Дорноговь аймаг улсын шилдэг аймгаар хоёр дахь удаагаа шалгарлаа. Өнгөрсөн жил тус аймаг улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 102,7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн аж.

Сумдад төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээний ажил, Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.8 км хатуу хучилттай авто зам, зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн хямд өртөгтэй орон сууц, сургууль, цэцэрлэг, дотуур байрыг нэмэгдүүлснээс гадна Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Сайншанд суманд 50 ортой төрөх, 20 ортой эмнэлэг болон Замын-Үүд сумын 100 ортой эмнэлэг шинээр ашиглалтад оруулжээ.

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, нийтийн орон сууцны засвар, гэр хорооллын авто зам, гаднах талбайн болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг бий болгожээ.

Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын тогтоолоор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах 1,5 тонн газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам,  түүний дэд бүтцийн ажлууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн ложестик төв, Замын-Үүдийн чөлөөт бүс, Замын-Үүдийн боомтыг ес дахин өргөтгөх  зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байна. Тус аймаг 2018 оны ажлынхаа үр дүнгээр улсын шилдэг аймаг болж байсан.



Дорноговь улсын шилдэг аймгаар хоёр дахь удаа шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0