ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-10
Эрдэнэ суманд 80 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо
2020-06-11 15:19:17

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 80 хүүхдийн багтаамжтай сургуулийн дотуур байр ашиглалтад орлоо.

Сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дээрх дотуур байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тобем” ХХК  барьж хүлээлгэн өгчээ. Аймгийн хэмжээнд 2016-2019 онд хоёр дотуур байр, хоёр сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Дотуур байртай болсноор Эрдэнэ сумын алслагдсан багийн хүүхдүүд тохь тухтай орчинд сурч боловсрох боломжтой болжээ.  



Эрдэнэ суманд 80 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0