ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-10-20
Зүүнбаян- Сайншанд-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялж байна
2020-10-14 10:24:02

Энэ оны 10 дугаар сарын 08-наас  эхлэн Улаанбаатар-Сайншанд-Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялаж байна.

Тус галт тэрэг долоо хоногийн пүрэв, ням гараг бүрт 17:05 цагт УБ-аас хөдөлж, Сайншанд өртөөнд шөнийн 01:48 цагт ирж, 05:15 цагт Зүүнбаянд очино.

Харин Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг баасан, даваа гараг бүр 21:00 цагт Зүүнбаянгаас хөдөлж, 22:15 цагт Сайншанд өртөөнд ирж, Улаанбаатарт өглөөний 08:55 цагт ирэх хуваарьтай.

Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатарын чиглэлд галт тэрэг аялснаар Зүүнбаян тосгоны иргэд суудлын унаа хүлээлгүй дуртай үедээ  галт тэргээр зорчих боломж бүрджээ.



Зүүнбаян- Сайншанд-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0