ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-11-26
Сумын ИТХ-ын даргаар Н.Алдарбаярыг сонгож Засаг даргад Б.Анхбаярыг томилуулахаар батлав
2020-11-03 16:25:49

Замын-Үүд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 02-нд  болж  Замын-Үүд сумын Сонгуулийн хорооноос сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан тухай илтгэл тайлан, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг танилцууллаа.

Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сумын ИТХ-ын даргаар Н.Алдарбаярыг сонгож сумын Засаг даргад Б.Анхбаярын нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

Н.Алдарбаяр Дорноговь аймгийн өргөн суманд төрсөн. ХЦДС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, магистр зэрэгтэй тус тус суралцан төгссөн.

Замын-Үүд сумын ЗДТГ-т бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Замын-Үүд сумын МАН-ын дэд дарга, “Сод Монгол групп”-ын Замын-Үүд салбарын дарга, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Замын-Үүд сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан.

Харин Замын-Үүд сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн Б.Анхбаяр 1985 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.

МУИС-ийг усны инженер, БХИС-ийг төрийн захиргаа удирдлага, "Сэрүүлэг” дээд сургуулийг төрийн захиргаа удирдлагын магистр, Удирдлагын академийг төрийн захиргаа удирдлагын чиглэлээр тус тус суралцан төгссөн.

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, Замын-Үүд сумын Засаг дарга, сумын ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан.



Сумын ИТХ-ын даргаар Н.Алдарбаярыг сонгож Засаг даргад Б.Анхбаярыг томилуулахаар батлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0