ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-11-26
Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59

Дорноговь аймагт шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж Айраг суманд хоёр, Замын-Үүд суманд дөрөв бүртгэгдэж нийт зургаа боллоо.

Эмнэлгийн ажилтнууд төмөр замын ажилтнууд болон тэдний гэр бүлийн 3357 хүнийг үзлэгт хамруулж түргэвчилсэн болон онош баталгаажуулах үзлэг хийсэн байна.

Айраг суманд батлагдсан хоёр тохиолдол, Замын-Үүд суманд батлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээг авч ХӨСҮТ-д хүргэсэн аж. Одоогоор Дорноговь аймагт төмөр замын дагуу тэг зогсолт хийгээд байгаа бөгөөд энэ хугацаанд ойрын болон дам хавтлыг тогтоож үзлэг шинжилгээнд хамруулах, тусгаарлалтад авах ажил үргэлжилж  байгаа юм.

Тодруулбал онош батлагдсан тохиолдлын ойрын 51 хүнийг илрүүлж 45-ыг нь шинжилгээнд хамруулсан бол  дам хавьталт 242 хүний  91-ийг шинжилгээнд хамруулжээ.  Батлагдсан тохиолдлын хавьтлыг тогтоох, ажиглалтад авах ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар,  аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Өрхийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд, Цагдаагийн газар, Тагнуулын алба  хамтран хэрэгжүүлж байна хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн  корона вирусний шинжилгээ өгөх хүсэлт гаргасан иргэдийг шинжилгээнд хамруулахаар улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдэд хүсэлт хүргүүлж 10 мянган түргэвчилсэн оношлуур, баталгаажуулах шинжилгээний сорьцны материалыг  татан авчээ.

Айраг суманд аймгийн Нэгдсэн эмнэлгээс  эмнэл зүйн баг ажиллаж байгаа бол Замын-Үүд суманд ХӨСҮТ-өөс нэмэлт хүч болгож хоёр халдвар судлаач, нэг лабораторийн эмчийг урьж ажиллуулахаар болжээ. Аймгийн Онцгой комиссоос ард иргэдэд хандаж халдвар хамгааллын дэглэмийг сахих, албаныхны өгч буй шаардлагыг биелүүлэх, гэрээсээ гарахгүй байх, хүргэлтээр авч буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, ариутгалын бодисоор ариутгаж  хэрэглэх. зэрэг тодорхой зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна.



Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0