ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 7497 удаа уншсан
2017-02-01 01:41:26


 

Нэгдүгээр сарын 28-нд  Дорноговь аймгийн төрийн албан хаагчид Сайншанд хотноо чуулсан. Төрийн албанд ажиллаж  байгаа албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, мэргэшсэн, тогтвортой албан хаагчдаар бэхжүүлэх үүднээс  дээрх төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулав. Зөвлөгөөний  үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төрийн албан хаагчдад хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр Дорноговь аймгийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн болж та бүхний нүд, чих онгойход бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна.

 

Зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аймгийн ЗДТГ болон энэхүү зөвлөгөөнд оролцож төрийн алба хаагчдад олон шинэ мэдлэг, мэдээлэл сонсгож байгаа Засгийн газрын референт, Авлигатай тэмцэх газар гээд олон байгууллагын холбогдох албан хаагч та бүхэнд талархаж  буйгаа илэрхийлье.

 

Улс орны маань эдийн засаг ямар байгаа талаар, УИХ-аас ямар бодлого шийдвэр гаргаж ажиллаж буй талаар товчхон мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Бид санхүү, хөрөнгө мөнгөний хомсдолд орсон хүндхэн  улсыг сонгуулийн дараа хүлээж авсан. УИХ, Засгийн газрын зүгээс зүгээр суусангүй. Хөрөнгө мөнгө хэрхэн олох, бизне эрхлэгчдээ хэрхэн дэмжих, ахмадууддаа ач санах хуулиа батлах гээд чамгүй ажил амжуулсан.

 

Засгийн  газар орлого бүрдүүлэх тал дээр өдөр шөнөгүй  ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Дэлхийн зах зээлд дээр, нүүрс, зэсийн үнэ өссөнөөр багагүй хэмжээний орлого улс орны маань эдийн засагт орж байна.Удахгүй  гурван сард “Чингэс” бондын 580 сая ам долларын өрийг Засгийн газар төлнө.

 

Хэрэв төлөхгүй бол  манайд зээл олгож байсан дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд эргэлзэж эхэлнэ. Мөн Монгол Улсын банкны зээлжих зэрэглэлийг хамгийн доод хэмжээнд буулгасныг та бүхэн мэдэж байгаа.Энэ юуг харуулж байна гэхлээр, манай улсын эдийн засаг ямархуу түвшинд байгааг харуулж буй. Одоогийн байдлаар манай улсын төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрсэн.Төсөв  бол та бүхний цалин хөлстэй холбоотой.

 

Ийм алдагдалтай төсвөөс цалин авч байгаа та бүхэн хариуцлагатай ажиллах ёстой.Засгийн газар та бүхэнд зээл авч байж цалин олгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас та бүхнээс хариуцлага шаардаж, хариуцлага нэхэж байгаа юм. Зөвлөгөөнд шинээр ажилд орсон, өмнө нь ажиллаж одоог хүртэл уламжлагдан бидэнтэй ажиллаж байгаа төрийн албан хаагчид оролцож шинэ соргог мэдээлэл авч, дор бүрнээ дүгнэлт хийж байгаа болов уу гэж итгэж байна.

 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардчилсан нам аймаг, орон нутгийг маань удирдахдаа юу болгосныг хангалттай ярьсан учраас одоо дахин дахин  ярих шаардлагагүй. Бид Ардчилсан намтай ярих юм байхгүй. Аймгийн ард түмэн МАН-д итгэж орон нутгийн хөгжил дэвшлийг тодорхойлж, авч яв гэж сонгосон учраас төрийн албан хаагчид та бүхэн бидний амалсан, хийж бүтээхээр зорьж байгаа ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх хамгийн гол хүмүүс.

 

Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина. Би Ардчилсан намтай  хариуцлага ярина гэж ярьж байсан. Одоо больсон. Дорноговь аймгийн хувьд энэ жилийг “Их бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дарамталж ажлаа эхэлж болохгүй.

 

Аж ахуй нэгжүүдээ хяналт шалгалтын байгууллагууд дэмжиж ажиллаарай. Даосын  уулзалтаар БНХАУ-ын удирдагч манай улсын 700 гаруй сая иргэн дэлхийд жуулчилна гэж мэдэгдлээ.  Энэ их мөнгийг олж авахын төлөө дэлхий дахин алга ташин хүлээж авч байна. Бид дэргэд байгаа боломжийг ашиглах ёстой. Аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх бололцоог бид бүрдүүлэхийн төлөө чамгүй ажил хийлээ.

 

БНХАУ-ын иргэдэд хил дээр виз олгох асуудлыг шийдвэрлэсэн. Дээр нь Дорноговь руу аялуулах railbus-ийг шийдвэрлэсэн. Аймаг орон нутгийн удирдлагатай ярьж, автобус, тохитой унаагаар үйлчлэх бололцоог хангасан гээд ажил бий. Төрийн албан хаагч та бүхэн хүнд суртал гаргахгүй үйлчилж, аль болохоор дэмжлэг үзүүлэх ёстой шүү гэдгийг хатуу анхааруулья.

 

Ялангуяа Замын-Үүдэд байдаг төрийн байгууллага, Сайншанд сумын төрийн байгууллагууд, Сайншанд, Замын-Үүдийн Засаг дарга нар онцгой анхаарал тавиарай. Дараа нь та бүхнээс хариуцлага нэхнэ шүү. Ирэх жилийн өдийд бид хэдэн жуулчин хүлээн авсан, хэдэн айл өрх орлоготой болов гэдгийг харж үр дүнгээ тооцно. Сонгуулийн үр дүнгээр  шинэ албан тушаалд томилогдсон хүмүүс  одоо гурваас зургаан сар болсон учраас ажлаа мэдэхгүй, би дахин суралцана, дахин дадлагажина гэдэг асуудал байхгүй.

 

Чадахгүй бол ажил албаа өгөөд эртхэн явах нь зөв. Би Дорноговийн ард иргэдтэй  шинэ оны өмнө ирж уулзахдаа нэг зүйлийг хэлж байсан. Төрийн албан хаагчдын талаар болохгүй, бүтэхгүй, хууль зөрчиж байгаа зүйлүүд, хов жив байвал  хүргэж байгаарай гэж. Энэ хугацаанд нэлээн олон санал шүүмжлэл ирсэн. Тэр тусмаа  шинээр сонгогдсон, томилогдсон хүмүүсийн талаар дэмий ховж жив ярих, архи дарс уух, харьцааны асуудал дээр санал, гомдол ирж байгаа. Энэ удаа нэр цохохгүй. Гэхдээ  хэлэх хэрэгтэй.

 

Зарим нь шинэ албанд дөнгөж томилогдоод дэндүү даам гарч байх шиг байна. Ялангуяа “Гишүүний хүн” гэдэг нэр томьёо гарсан. Надад хамаатай нэг ширхэг ч хүн байхгүй. Би Дорноговь аймгийн залуус аймаг орон нутагтаа эзэн болоосой гэж бодсондоо бүгдийг нь дэмжсэн. Бүгдийг нь дэмжихлээр “Гишүүн надад их сайн хандаж байна.Би ер нь гишүүний хүн юм байна” гэж андуураад байгаа юм байна.Би та бүхэнтэй хувийн талаар ямар нэгэн харьцаа байхгүй учраас хувьсгалын ажлын талаар хатуу ярина.

 

Дэмжих үедээ хангалттай дэмжсэн. Шинээр төрийн албанд  орж ирсэн хүмүүсийг хуучин ажиллаж байгаа хүмүүс харж байгаа байх.  Төрийн албан хаагчдын хэдэн хувь нь өөрчлөгдөв. Би өөрийгаа магтах гэж энд ирээгүй. Ард түмэн итгэсэн учир бид өнөөдөр энэ танхимд сууж байгаа. Миний хэлснийг зөв тусгаж аваарай. Шүүмжлэл хатуу ч тустай байдаг. Та бүхэн энэ орон нутгийг хөгжүүлэхэд нэг баг болж ажиллах ёстой.

 

Бид Сүхбаатар аймгийн урд гишгэх ёстой. Аймаг орон нутгаа хөгжүүлэх ажлаа төлөвлөж мөрийн хөтөлбөрөө ИТХ-аараа баталсан. Бид бүх боломж бололцоог гаргаж, хөрөнгө мөнгө босгоно. Харин замаас нь тендер нэрээр завшаад идчихгүй, хяналт шалгалт нэрээр дарамтлаад байхгүй байхыг хүсэж байна. Урьд өмнө нь манай аймагт чемодантай, түр зуурын жуулчин ирж аймаг орныг удирддаг байсныг сонгуулийн өмнө ярьж байсан. Чемодантай хүн вагонтой болоод буцдаг гэж шүүмжилдэг байсан.

 

Тийм учраас Дорноговь аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсоныхоо дараа би нэг зүйлийг гол шугам болгосон. Учир нь энэ аймагт амьдарч байгаа уугуул, суугуул, аймаг орон нутгийн төлөө зүрх сэтгэлээ өгч, зүтгэж байгаа хүмүүс л аймгийг цааш нь авч явна гэж. Гаднаас нэг ч хүн авчирч томилоогүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд орон нутагт манай намаас ч төр барьж байсан, Ардчилсан намаас ч төр барьж байсан.

 

Энэ хугацааны Засаг дарга нар гаднаас хэчнээн хүн авчирч ажиллуулаад буцаад явж байсныг  та бүхэн мэднэ.Тийм учраас бид нэг ч хүнийг гаднаас авчирч тавиагүй. Та бүхнийг дотроосоо ажилд томилсон.Дотроосоо хариуцлага тооцно шүү гэдгийг ойлгоорой Засаг дарга, ИТХ-ын даргаа!. Одоо чемодантай биш, гэр оронтой хүн аймаг удирдаж байна гэж бий ойлгож байна. Ард түмэн бидэнд итгэсэн. Би та бүхэнд  итгэсэн учраас нэг баг болж ажиллана гэдэгт итгэж байна.

 

Төрийн  албанд ажиллаж байгаа хэн нэгэн илүү эрх дарх эдлэхгүй. Төрийн алба баяжих хэрэгсэл биш ээ. Төрийн алба бол бүлэглэл фракц үүсгээд ах, дүүгээрээ бөөгнөрдөг алба биш шүү. Энэ танхим дотор сууж байгаа хүмүүс миний нэрийг барьж  өөрийн удирдаж байгаа даргынхаа өөдөөс элдвийг ярьж, “Би гишүүний хүн” гэж илүү эрх дарх эдлэх явдал байхгүй шүү гэдгийг дарга нарынх нь нүүрэн дээр хэльчихье.

 

Би хэн нэгнийг хамгаалахгүй. Яагаад гэхлээр би та бүхнийг аймаг орон нутагтаа эзэн болоход нь тусалсан. Би үүргээ биелүүлсэн. Одоо бид хамтдаа хийх ажил үлдэж байна. Нийлээд хийх ажил маань энэ аймгийг хөгжүүлэх. Төрийн албан хаагчид анхныхаа зөвлөгөөнийг хийж байгаа учир би хэн нэгний  нэрийг дуудахыг хүсэхгүй байна.Үнэн худал нь мэдэгдэхгүй хов яримааргүй байна.

 

Дорноговь аймагт 768 төрийн захиргааны албан хаагч ажилладгаас өнөөдөр 450 гаруй нь энд цугларсан. Засаг даргатайгаа нэг баг болж ёс зүйтэй, хууль дүрмийг баримталж, төрийн албыг төрлийн алба болгохгүй ажиллаж,  мэргэшсэн төрийн алба хаагч болон төлөвшихөд энэ зөвлөгөөн  хувь нэмэр болох байх. Харин үүний дараа хов живийн асуудлаар, мөн шийтгэлийн асуудлаар дахин уулзах болно шүү гэдгийг анхааруулья.

 

МАН орон нутагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Та бүхэн хяналтгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр үүнд хяналт тавих хүмүүс нь ард түмэн. Ард иргэдийг битгий басаж доромжлоорой.Хүлээж авахгүй, үүдэндээ суулгачихаад сандал дээрээ чалчаад  битгий суугаад байгаарай. Комьютерийн ард битгий тоглоом тоглоод, гар утсаараа мессеж бичээд суугаад байгаарай.

 

Даргыг хүлээгээд үүдэнд сууж байгаа хүний цаг явдаггүй юм. Би бизнес эрхэлж байхдаа нэг даргын үүдэнд өчнөөн цагаар сууж байхдаа цаг ямар их үнэ цэнэтэйг мэдэрдэгийн хувьд  анхааруулж байна. Энэ талаар олон хүнээс надад мэдээлэл ирж байгаа. Цаг нөхцөөж пэйсбүүк ухах, ажлын байранд архи уух,  ажлын байранд зүй бус авирлах асуудал баг дээр гарсан. Би эзэнд нь мессеж явуулсан.

 

Ухаарч, ойлгож байгаа байх. Чихгүй дүлий байна гэж битгий бодоорой. Би бүх юманд хүрч ажиллаж чадна. Урьд өмнөх УИХ-ын гишүүд шиг, урьд өмнөх Засаг дарга нар шиг зөвхөн өөрийгөө бодоод явах эрх надад байхгүй. Би өөрийнхөө  асуудлыг шийдчихсэн  учраас энэ улс орныг арай өөр нүдээр харж, аймаг орон нутагтаа илүү ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн. Өөрийн эрмэлзэл хүсэл зорилгоо та нараар замд нь тас цохиулчихгүй байхыг хүсэж байгаа гэдгийг ойлгоорой. Эв нэгдэлтэй бай ёстой шүү.

 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардчилсан нам бараг сар болгон, унтаад босоход ч нэгийгээ огцруулна гэдэг байсан. Нэгнийхээ сандлыг хөрөөдөөд,огцруулахыг мөрөөдөөд сууж байгаа бол эндүүрэл. Тэгээд оронд нь очихыг мөрөөдөөд сууж байгаа бол томилж болсон, халж болно шүү гэдгийг хэлье. Албан тушаалаа ашиглаж, төрийн өмчийг шамшигдуулах, газрын наймаанд оролцох, асуудал гарвал та бүхэн битгий гомдоорой. Дорноговь аймгийн хууль хяналтын  байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдсон.

 

Илүү сонор сэрэмжтэй ажиллахаа амалсан. Иргэдэд үзүүлдэг халамж эзэндээ очихгүй байна гэдэг гомдол ирж байна. Боломжтой айл нь халамж хүртээд, боломжгүй нь халамжийг  хүртэж чадахгүй байна гэж. Төрөөс олгож байгаа халамжийг  илүү хуваарилсан,  жижиг дундын зээлийг ах дүү хамаатан садандаа Ардчилсан намын үеийнх  шиг хуваарилсан албан тушаалтны талаар гомдол  ирвэл надад битгий гомдоорой. Хариуцлагаа хүлээх болно.  Та бүхнийг алдаа гаргуулахгүй байхын төлөө би үүнийг хэлж байгаа юм шүү.

 

Аливаа зүйл шулуухан нь дээр.  Төрийн алба бол хувийн өмч, хувийн компани биш шүү!. Ашиг сонирхлын зөрчил битгий гаргаарай. Бидний ажлын үр дүнд Дорноговийн ард иргэд хөрөнгө чинээтэй болж, тохилог орон сууцанд амьдрах ёстой.Дөрвөн жилийн дараа Дорноговийн ард иргэд “Эд нар овоо шүү" гэж хэлэхээр хэмжээнд ажиллах ёстой гэдгийг хэлье.Энэ бүгдийг та бүхэн бидэнтэй хамтарч хийнэ. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.   

 



Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-08-18 10:50:46
    zochin : ug n mash zub yarij bn hun buhen uurtuu zub tusgaj ajil hereg bolgoosoi gj husej bn haa gazraas tomilogdoj irsen hun oron nutag hugjuulehgui uuriiguu turiibchee l tuntiilgene shtee turiin alba bol ard tumend uilchildeg bllaga bolohoos ih zan hund surtaliin b/llaga bish shuu uuniig zarim humuus oilgohgui. hen negnii tulheeseer orchihood ter alban tushaalda uurd yum shig hudlaa huuli durem yariaad tomrood bhiin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-08-18 08:33:25
    Зочин: Энэ хүн чинь одоо Дорноговийн рэмжээгүй эрхэт хаан юм уу хаашаа юм юу яраид байнаа. Ингэж даам гарч бүхнийг мэдэх султан царайлж байгаад сонгуулиар шангаа авна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-08-18 06:33:10
    Bb: Oron nutgiin hugjil haanaas yunaas ehlene gj bodoj bn ve. Zuvhun turiin alba, aj ahuin negjiig oron nutgiin hu eer udirduulaad saijrahuu hugjihuu. Hunee zuw songoj ajilluulj bj ahih bhdaa. Bas bolowsroliin sistem hugjil dewshil sul bn. Ene talaar herhen demjij ajillah we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-08-18 00:57:59
    ??: Хаягдсан хар авгай Навчаа чинь усны гүнж ука шигчинь л биш учраас хаягдаа байлгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-08-18 00:55:53
    ????? ??????: Төрийн албаны учрыг орохоосоо өмнө та өөрийнхөө төмөр замд ажиллаж буй галзуурч байгаа гологдсон эхнэр Навчаагийнхаа учрыг олоорой. Энэ хаягдсан балиар хар авгайгаа төмөр замаас аваарай Дэлгэрсайхан гишүүн гуай. Таны нэр хүндэд халтай л юм болно шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-03-09 07:58:27
    Зочин: Дэлгэрсайханд амжилт хүсье.Миний хувьд хэн нэгэнд долигонох шаардлагагүй.надад албан тушаал үгүй жирийн уран бүтээлч хүн.Дэлгэрсайханыг би хүндэтгэж бас хамгаалмаар бна.Тэр хүн энэ аймаг орон нутагт хүнд харагдахаар юм хийсэг бас хийж ч бна.Түүнийг шүүмжлэгчид олон бий байх тэгэхдээ ард иргэдийн амыг харахад зонхилох хэсэг нь дэмжиж бна.Ард иргэд өмнөөсөө дуугарах хүнтэй,үнэнийг хэлэх өмөөлж хамгаалах удирдлагатай байхыг хүсэж бна Шүүмжилж буй хүмүүс би өөрөө энэ нутгийн хөгжил дэвшлийн төлөө яг юу хийсэн юу хийх гэж бна гэдгээ санах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-08 21:28:33
    zochin : ene huniig medhiin huvid urid ni aimagiin zasag darga hiij baigaagui, ih hurald suuj baisan gui, meregjiliin hynaltiin gazar ajilj baisangui, jinhen biznesmeen baisan gehed hench ergelzehgui baih,deer ni helchii, hutag ami gej iim baidag um, hun chanar gej iim um baidag um toroos oligtoi mungo idej uuj chadaagui novshnuud uhlee uy,uhlee l dee ******** chin gedgiin odoo ch mungo ideh sonirholtoi humuus bi gehdee neeh udaan yvahgui baih ard tumen heleed ugno shu bolgoomjtoi ajilaarai amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-07 12:00:42
    Gereltuya: Ene uurlaad bgaa hvmvvsiig eroosoo oilgohgvi yum anhnaasaa buruu baisan yumiig zov zamd ni oruulah ni yuun buruu gj Ugaasaa ene hvn idehgvi bas oron nutgiig min hangalttai avaad yvchih hvn gedegt bid itgej bgaa.Etsest ni helhed Toriin toloo ogtono gedeg bdg shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-07 11:57:44
    Gereltuya: Mundag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-07 05:34:02
    Зочин: Урд нь дандаа ухаангүй сэтгэлгүй хүмүүс л ажиллаж байсан юм байлгүй дээ эдний яриагаар бол. Одоо ухаантай гайхамшигтай улсын хэрхэн ажиллахыг харах л үлдлээ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-06 23:57:24
    1111: Ene delgersaihan gegch haanaas idej uuj BSN Hun be urid no yu hiij BSN yamar ajil alband BSN Hun be medehgui Hun bnu yag elbegdorj shig yarij yumaa 100 say herengiig her garal uusliig niited haruulmaar yum bishu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-06 19:19:30
    88: тэр өр зээлийг чинь бид хийгээд идэж уучихсан юм уу тэр төр барьж байсан малууддаа л хэл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-03 20:52:35
    TMonhtuya: ireegui saihan haragdaj bnaa iluu ih amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-03 19:46:55
    Зочин: ЁСтой маш үнэн бөгөөд хатуу үг хэллээ дээ ...эрхэм гишүүний хэлснээр эргэж шалгах хянахгүй бол нэгд иргэд сонгогчдынхоо.Хоёрт Намынхаа нэр хүндийг унгах аюултай шүү...Таны эх орноо нутаг орноо гэсэн шударга санаа маш их таалагдлаа таны ажилт амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-03 06:21:14
    Зочин: Дэлгэрсайханд амжилт хууль хяналтынхан бүгд солигдсон нь сайн л байна энэ ч яахав дарга нар нь зарим нэгэн цагдаа нараа толгойг нь хааяа цэнэглэж баймаар байна ямарч амьдрал мэдэхгүй төрийн формоор ард иргэдийг айлгаж сүрдүүлж дарамталсан нөхдүүд их болжээ та ч өөрөө цагдаад ажиллаж байсан хүн. Нөгөө амар тайван амьдралын төлөө хамтдаа уриа бүр аль хэдийн алга болсон дог шүү.зарим нэгэн цагдаагийн толгой бол зөвхөн мөнгө л эргэлдэж байна. тэгэхлээр толгойд сайн юм хийж өгмөөр юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-02 13:55:38
    Зочин: Ynheer mundag hvn yum gedgiig helj bga vg hiij bga vildel bvhen ni haruulaad bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-02 13:55:24
    Зочин: Ynheer mundag hvn yum gedgiig helj bga vg hiij bga vildel bvhen ni haruulaad bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-02 09:34:49
    Зочин: ярьж байгаа шигээ хийж чадаж байвал сайн л байна.Өнөөдөр таны нэрийг бариад ах дүү хамаатан гээд даам гарчихсан хүүхнүүд байх л юмдаа.Эаны сонгуулийн өмнө хэлж байсан үг "миний ах дүү амраг садан найз нөхөд байсан ч би хэлсэн амандаа хүрч солино" гэж байснаа мартсан бололтой.төрийн албыг төрлийн алба битгий болгоосой, би уг нь их дэмжиж байсан. одоо бол ёстой нээрээ харж л байхаас л гэж бодож байнадаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-02 03:15:55
    ??????? ???: Дорноговьд сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа очлоо. Боловсролтой, мэдлэгтэй, чадвартай төрийн албан хаагч хэдхээн байдаг юм билээ. Ард иргэд нь түрхэн зуур ямаа самнаж хэдхэн төгрөгтэй болж байвал бусдын ажил хамаагүй гэдэг хоноцын сэтгэлтэй. За даа тэмээ шигээ уужуухан амьтад (хүн биш). Үнэндээ Дорноговьчуудын төлөө хэд хэд очоод гутарсан. Өөрсдийнхөө нутгийг дэлхийн энергийн төв Хамрын хийдтэй гэдэг мөртлөө гадны хүн очоод бие засах ч аятайхан газаргүй өрөвдөлтэй. За тэгээд шүүмжлэл дундаас өргөсөө зөв түүгээд уншчихаарай!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-01 22:14:32
    Зочин: Жинхэнэ ой тойнд нь ортол энгийн хэлээр сайхан ойлгуулсан байна. Зөв зүйл ярьжээ. Дорноговийнхоныг нутагтаа эзэн нь байхад их чармайлт гаргасан зангарагтай гишүүн. Одоо аймгийн төр захиргааныхан хичээн ажиллаж нутгаа хөгжүүлэх байхаа. Дэлгэрсайхан гишүүнд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-01 19:35:36
    ??????????? ?????: Гараа сайн бол бариа сайн гэдэг. Зөв эхэлж зөв санаачилга гаргасан байна. Манай аймгийн төрийн албан хаагчид шударга зөв байж өөрсдийг нь сонгосон нутгийн олон түмнээ гомдоохгүй байх гэж найдаж байна. Танд амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-01 15:57:10
    ??????????.?: ингэж л ажлыг явуулах хэрэгтэй дээ. цаадуул нь яаж хүлээж авсан бол доо.ингэмээр байна . ингэж явдаг зарчимтай эхэд тэс хөндлөн дайрчихдаг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. 6-7 сар чбага хугацаа биш дээ. байдлыг харахад нэг л дүнсгэр байгаа юм шүү. би ч тэсгэл амархан алддаг хүн дээ. нэг өдөр хэн нэгэнтэй заргалдаж байж мэднэ шүү. одоохондоо чза шинэ хүмүүс суралцаж байгаа биз гэсхийгээд л хүлээлтийн байдалтай байгаа. хөөрхий зайлуул манай АН-ны зарим залуу дарга нар надаар " годил толгойтой" байна гэж загнуулчихаад юм бодохгүй инээчихсэн одоо яахав гэд л гүйцгээж байдагсан. одооны найзууд харин яадаг бол. харж л байя.