ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 5666 удаа уншсан
2017-04-06 01:22:02

 

Яйчилын Батсуурь гэх хүнийг 2012 оноос хойш мэдэх болсон юм. Нутгаа зориод ирэхэд нь хаа нэгтэй уулзаж, ярилцлага авч, үзэл бодлыг нь сонсож явснаас бус сүүдэр шиг дагаж, цүнхийг нь барьж бөгтөлзөж  явдаг туслах шиг  ойр байсангүй. Нэг байгууллагад, нэг зорилгын төлөө хамт ажиллаж  ч явсангүй.

 

Гэлээ ч түүнийг ямархуу хэмжээний улс төрч, ямархуу хэмжээний оюуны бядтай сэхээтэн би гэдгийг анзаарч харахтайгаа болсон юм. Тийм учраас надад нэг тийм эмзэглэл салж өгөхгүй оршоод байна.

 

Малч удамтай, эгэл ажилчны  гэр бүлд төрж, өссөн энэ хүн өөрийнхөө чадлаар гадаадад сургууль төгсөж, гадаад хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлж, дэлхийн чихэнд улсаа төлөөлж бүрэн эрхт элчин сайд, парламентын гишүүн болтлоо төр түшиж явсныг түмэн мэднэ.

 

“Эрдэнэ таван толгой”  гэх үйлийн үртэй компанийг удирдаж эхэлснээс хойш л сайн муугаараа олонтаа хэлүүлж, цагдаад хүртэл байцаагдаж явсан. Гэтэл саяхан шүүх түүнд ял оноожээ. Энэ компанийг удирдаж явсан захирлууд  өөрсдийнхөө улстөрийн болон ажлын карьертаа цэг тавьсан байдаг гэх үг сэтгэл сэртхийлгэнэ. Ямар үйл лайтай компани юм бол?

 

2012 оны намар өрөнд бариулж, өтөнд идүүлэх шахсан төрийн өмчит дээрх компанийг хүлээн авч ажлыг нь сайжруулахын төлөө, өрнөөс гаргахын төлөө  чөмгөө дундартал зүтгэсний  хариу нь энэ биш байлтай.

 

 

Тухайн үед манай эрх баригчид нүүрсээ барьцаалж Хятадын "Чалко" компаниас 350 сая долларын зээл авч хүмүүст бэлэн мөнгө хэлбэрээр зүгээр л тараачихсан юмдаг.

 

Бусдын тарьсан лай ланчгийг цэгцлэж "Тавантолгой" гэх компанийг айлын дайтай айл болгож, өнгөтэй өөдтэй явуулж, өр ширнээс нь салгах гэж  хэрэндээ зүтгэсэн юм.

 

Нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тохирсон атал гэрээ бай­гуулс­­наас хойш нүүрсний  үнэ үргэлж  уна­саар ирсэн. “Чалко” ком­панид нийлүүлэх нүүрсний тонн тутамд дунджаар 10 ам.долларын алдагдал хүлээх эрсдэл учирсныг тооцоолж  тус компанитай ээдрээтэй, хүнд нөхцөлд яриа хэлэлцээ хийснээр 10 ам.долларын зөрүүг арил­гаж чадсан байдаг.

 

Энэ мэтээр түүний хийсэн ажил олон бий.Түүнийг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэрээр ...Миний бие “Говь Повер” ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Говь Повер” ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна.

 

Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаагаа хэлсэн байдаг. Шүүхээс түүнд ял оноохдоо мөн адил дорвитой нотлох баримтыг тогтоогоогүй гэж өмгөөлөгч нь хэлсэн байна билээ. 

 

Энэ хүн Монголын парламентад дөрвөн жил ажиллахдаа өөрийн гэсэн дуу хоолой, үзэл бодлоо хэнээс ч айхгүй хэлж, нийгмийн захиалга байсан олон чухал хуулийг батлахад цаг зав, хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан юм. Тэр кнопчин байсангүй.

 

Миний мэдэхийн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай урт нэртэй хуулийг  парламентын зарим нөхөдтэй хамтран боловсруулж нэг жил гаруй хугацаанд их хурлаар хэлэлцүүлэн, чамгүй эсэргүүцэлтэй тулгаран байж батлуулснаар Монгол Улс авилгатай тэмцэх хуультай болсон юм.

 

Их хуралд сонгогдсоныхоо дараа Эрдэнийн хувийн тухай хуулийг  санаачилж хэсэг нөхдийн хамт  өргөн барьсан нь Хүний хөгжлийн сангийн тухай хууль болж батлагдсан учиртай.

 

Өөрийнх нь санаачилж, нөхдийн хамт идэвхи зүтгэл гарган батлуулсан хуулийн дагуу УИХ 39 дүгээр тогтоолоо баталж Таван толгойн ордын 10 хувийг Монголын иргэд эн тэнцүү хүртэх,  иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэсэн байдаг.

 

Харин тэрээр энэ тогтоолыг  өөрчлөх санал дэвшүүлж 20 хувь  буюу 1072 ширхэг хувьцааг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх тогтоолын төсөл санаачилж УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч байсан түүхтэй. Бидний яриад байгаа 1072 ширхэг хувьцаа ингэж төрж байлаа шүү дээ. Харин хүмүүс хувьцааныхаа хишгээс хүртээд л явж байна.

 

Тэр төрийн гэх компаниудыг аудитаар шалгуулахаар дорвитойхон дуугарч байв. Их хуралд суух хугацаандаа албан тушаалтнуудын саалийн үнээ болсон гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” “МИАТ”, “ИНЕГ” цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын  нэр хүндтэй аудитын компаниар шалгуулах тухай тухайн үеийн Ерөнхий сайдад  асуулга тавьж явсан.

 

Төрийн өмчит компани нэртэй саалийн  үнээнүүдийг өмнө нь хэн ч ингэж асуудал болгон ярьж, тодорхой хариуцлага  тооцох талаар санаачилга гаргаж, арга хэмжээ авч байсангүй. Зөвхөн хууль тогтоох байгууллагад ажилласан ажлын заримаас  тоймлоход ийм.

 

Үүнээс гадна тэр  оюутан, ажилтай, ажилгүй, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд олон хүнд тусалж, олон хүнийг ажилтай орлоготой болоход нь тус дэм болж явсныг өгүүлбэл цаг их орно байх.  

 

Хүнийх ч биш, өөрийнх ч, биш төрийн өмчит гэх  гоё нэр, хаяг зүүсэн компаниудын эргэн тойронд улс төр бизнесийн бүлэглэлийнхний явцуу эрх ашиг байнга  амь бөхтэй оршиж, өөрийн шахааны бизнесээ цэцэглүүлдэг бэлээхэн туршлага Эрдэнэтийн, Тавантолгойн  жишээгээр батлагддаг.

 

Үүнийг томчуул "Саалийн үнээ" гэдэг. Цөөхөн хүн амтай манай улсыг элбэг тэжээж хүрэлцэх энэ орд газарт эзэн суухаар эрх ашгаараа нэгдсэн улс төр, бизнесийн цөөнгүй фракц, бүлгүүд өөр хоорондоо  уралдан тэмцэж, алалцдаг гэх. Одоог хүртэл "Таван толгойн"  хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг эцэслээгүй л байна.

 

Ийм л том эрх ашиг дундуур тэр ажлаа хийж яваад хилс хэрэгтэн болчихов уу?. Их хурлын гишүүн байсан, Элчин сайд байсан, ёс зүйгээ мэддэг мэргэжлийн дипломатч  тэрээр гэмт хэрэг хийх хүн мөнүү? "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэх нэг үг бий.



Монголын төр зүтгэсэн хүндээ халтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-07-28 17:06:38
    narangaraw: Batsuuri odo sullagdsan yumu yagad sullahgvi bga yum bol
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-11 23:49:34
    otgoo: yag unen shu.hils heregt holbogduulj bna.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-25 16:02:30
    Зочин: Я.Батсуурь "ЭТТ" компанийн төлөө хоергүй сэтгэлээр зүтгэсэн. Нүүрсний үнэ навс унаж, Чалко өрний нүүрсээ авахгүй хойшлуулж байх үед, цанхийн баруун хэсгийн ордыг үндэсний компаниудийн хүчээр хямд зардлаар олборлон борлуулж энэ компанийг дампуурлаас аварсан төдийгүй, монголчууд өөрсдөө энэ ордоо үр бүтээлтэй ашиглаж чадахыг нотлон харуулж билээ. Мөн димломатч чадвараа харуулж, Шинхуа, Пибоди компаниудтай хамтран ажиллах гэрээг үзэглэхэд бэлэн болгоод байх үед нам дамжсан бүлэглэлийнхэн тус гэрээг болиулж, Энержи ресурст өгөхөөр зүтгүүлж эхэлсэн байдаг. Тухайн асуудлаас хол байлгахын тулд шоронд хорьж байсан.Энэ тэндэрийн асуудлыг цуцалсан атал шүүхээс ЭТТ компанид төлбөр тогтоон,компанийн дансыг хааж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр уг төлбөрийг барагдуулсан байдаг. Тиймээ үнэнчээр зүтгэсэн хүнд төр халтай байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-08 12:10:38
    ?????: Эрдэнэс тт үйлийн үртэйдээ бишээ удирдан чиглүүлж жолоодож байгаа хүмүүс нь шуналын үртэйдээ байгаа юм жоохон ч гэсэн юм кусаал л байлгүй дээ хүн болгон кусаж байгаа юм чинь уг нь дипломатаараа л явах байсан юм. Алтантуяагийн хоронд орж байхаар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-07 23:23:14
    ?????: Луйварчин ш дээ, энэ Я.Батсуурь чинь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-07 19:02:02
    Зочин: Яавч Батсуурь гэдэг хшн ийм шунахай сэдэлт сэтгэл байхгүй тийм хүмүүжлээр хүмүүжээгүй гэдгийг түүний сэтгэл оюун нэгтэй найз нөхөд нь нутөг нэгт хүмүүс ахан дүүсүүд нь хэлээд өгнө дө ер нь энэ улс төр гэдэг чинь ямар муухай юм бдаг болоо вэ хүнээр дарамтлаж ажиллуулчихаад дараа нь шоронд хийнэ гэж бдаг ингээд бхаар энэ залуучууд хэнээс ямар үлгэр дуурайл авах болж бна нөхөр МАН ын нөхөд минь ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-07 14:45:11
    Зочин: Бусдын хийсэн хэргийг хүнд тохдог нь монгол ёс болсон юмуу даа хүний хийсэн лайг үүрэх хэцүү дээ гэхдээ хэзээ нэгэн цагт үнэн мэдэглэх блгүй нэр төрөө сэргээгээрэй таньд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-07 13:15:15
    ?????: Чадварлаг улС төрч, дипломатч хүн хогийн юмнуудаас болж чадварлаг ийм хүмүүсээ алдаж байгааг бид бодох ёстой, хамгаалахч ёстой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-07 10:13:41
    ?????: Я.Батсуурь гишүүн бол ард олны анхаарлыг татаж рекламддаж ажилладаггүй, Тайван хэлэх гэснээ хэлдэг, хэлснээ хийдэг, хийснээ дөвийлгөж ярьдаггүй хүн. Манай улс төр өөрсдөд нь шудрага шаардлага тавьдаг хүнийг хүчээр зайлуулж байна. Одоо хүнийг намаар биш хүн чанраар нь, улс орноо гэсэн сэтгэл зүтгэлээр нь үнэлэх цаг нь болсон. Дорноговьчууд Я.Батсуурийг хамгаалах, дэмжих цаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-07 10:11:12
    ???? ??.??: Батс буруу юм хийх хүн бишээ.Нутгийн маань бахархал болсон ухаантай,тулхтай ирээдүйтэй итгэж болох хүмүүсийн нэг. Монголын төрд, хууль зүйн салбарт олон жил суусан нөхдөөс ч их юм хийсэн хүн шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 22:31:54
    ?.???????????: Одоо хэрэгжиж байгаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монголын эдийн засагт аль нэг улсын нөлөөлөл 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдгийг манай суурь л оруулж батлуулсан шүүдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 20:26:56
    tsog: Mongoliin tord unench zutegseniih ni shagnal yum u da gj bodogdoj bn shu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 18:38:20
    Зочин: Нэг л зүйл үнэн. Олны үг ортой. Их идэх бага идэх бол хамаагүй. Гол нь ИДЭХ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 17:06:46
    ?????: Манай нутгийн ард түмэн төдийгүй, монгол улс, гадаадад танигдсан улс төрч. Хүнийх нь хувьд ч ер нь ураг садан, төрөл төрөгсдөөрөө ийм юм хийх удам судартай хүн биш ээ. Бид мэднэ.Жирийн гэхэд дэндүү жирийн эгэл даруу, өндөр боловсролтой, ёс зүйтэй, дипломатч хүн. энэ хүнийг арай дэндүү хэлмэгдүүлж байна. Үнэхээр улс төр гэж ийм аймаар бохир зүйл байдаг юм болов уу. Гэлээ ч ингэж болмооргүй санагдана. бурхан харж байгаа таныг. үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. та ялнаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 14:18:32
    Nutgiin hvn: Ene hvn shig helj yarij baigaa, helj yarij bgaa shigee vil hudluluu hiideg, mederdeg Uls turch, diplomotchiig medehgvi yum bna Mongoliin tur zutgesen hvndee argaggvi l haltai yum daa haramsaltai bna. Taniig burhan gej bdag bol iweeldee awch vneniig ilchleh bolno.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 13:51:12
    bat : ene zaluugiin suuri humuujil ni tiim bishdee mongoliin tor gedeg zuil ni fraktsuudiin tor bolsniig gerchilj b.a daa yal ogood uls toroos ni zailuulchlaa daa sain zaluu gedgiig nutgiinkhan ni helne dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 13:02:24
    zochin: heden jiliin umnuuus l darga nar ni tansagladag l gazar gesen shuudee..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 12:07:58
    Зочин: Batsuuri hezee ch ene adgiin yumnuudtai adil idej uuh, hemjee hyazgaargui aashlah hun bish.Ih yum hiisen, ireeduitei saikhan hun dee. Yu bolood bgaag uneheer oilgohgui yum. Yamar ch gesen buruu yum hiihgui hun. Ahiad tsoilood garaad ireh hun dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 10:59:24
    ?????????: Би энэ хүнийг дорно говьд баитгуаи монгол ул ст ихийг хийж бүтээсэн хүн гэж хүндэлж явдаг монголчууд хийж байгаагийн шоронд хийж идэж ууж баигаагиин. Толгойг илдэг цаг хэзээ нэг өдөр дуусандаа гэж итэж явандаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-06 09:21:25
    zochin: medseer bj yah gj ochsiin boldoo