ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Шөнөдөө бороо орно

Дорноговь аймгийн УЦУОША-наас тус аймгийн нутагт үүлэнд нөлөөлж  хур тунадас оруулах ажлыг зохион байгуулж буй.

 

Албаныхан энэ оны тавдугаар сарын 20-ны үдээс хойш хоногтоо багтааж хойд зүгээс өмнө зүгт нүүж буй үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар төлөвлөжээ.

 

Тавдугаар сарын 20-ны байдлаар тус аймгийн нутагт  шороон шуургатай, хуурайшилт ихтэй байгаа юм.  Мэргэжилтнүүд үүлний нөхцөл байдлыг ажиглаж нутгийн гандуу байгаа хэсгийг урьдчилан судалж тогтоож бороо оруулах ажлыг гүйцэтгэдэг.

 

Үүл рүү иодит мөнгөний хольцтой сумаар  буудаж  асар их  жижиг усан дуслуудыг нийлүүлж бороо оруулдаг байна. Дорноговьд жилдээ 10-12 удаа үүлэнд нөлөөлөх ажил хийдэг бөгөөд жилдээ 50 сум зарцуулдаг аж. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч сумны хүрэлцээ хангалтгүй байгаа тул  энэ жил 30 сумыг зарцуулахаар авчээ.



Шөнөдөө бороо орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-20 21:39:39
    mbman: Ashguide