ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
“Женко” Баттулгын тухай миний бодол
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 1903 удаа уншсан
2017-06-19 12:30:58

Сонгуулийн сурталчилгаа шувтрах дөхөж байна. Нам тус бүрийн  ухуулагч нараас гурван нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, эргүүлж тойруулж харж, уншив. Харин энэ нэр дэвшигчдийн ухуулагч нар сурталчилгааны материалыг хүлээлгэн өгөөд, гарын үсэг хүртэл зуруулж айхтар хандаж байна билээ.

Бодвол штабаас нь өгсөн үүрэг даалгавар биз. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тухайд улс орноо  хөгжүүлж, сайхан болгохын тухай  өгүүлсэн учир түр хойш тавьж тэд ямар амьдрал туулсан, юу хийж бүтээсэн?, уул хүн нь ямар хүн бэ гэдгийг л анзаарахыг хүссэн юм.

Миний бодоход хар бор ажил хийж, юм оёж, жуулчдад зураг зарж, ганзагын наймаа эрхэлж, хүүхдийн хувцас зарж, Урчуудын хороонд зураачаар ажиллаж, дэлхийн тавцнаа улсынхаа нэрийг гаргаж, тамирчны алдрыг дуурсгаж явсан намтартай Халтмаагийн Баттулгын амьдрал, уран бүтээл, хийсэн бүтээсэн ажил надад их ойр санагдлаа.

Уулын бэлээс оргил өөд тэмүүлсэн тийм л амьдрал нүдэнд тусав.  Би тэр хүнийг танихгүй, уулзаж ч явсангүй. “Женко” Баттулга гэх том хүнтэй өөрийгөө харьцуулах нь дэмий, ахадсан зүйл  авч түүн шиг жуулчдад зураг зарж, жуулчдын авах дуртай монгол “Post cart”-ыг хийж сурах гэж таван жил бийр будагтай ноцолдож, Их сургуулийн төлбөрөө төлж явсан үе надад буй учраас л тэр. Төрсөн ахтайгаа хамт дундаа нэг гуталтай, нэг хүрэмтэй ээлжлээд л зөрөөд гардаг хүндхэн амьдралыг ч туулж явсан үе бий. Цагаан утас барьж захаар тэнэж явсан үе ч бий.  Тийм ч учраас би өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгосон, ажилсаг хөдөлмөрч хүнийг үнэлж хүндэтгэх сэтгэлтэй болсон юм. 

 

Спортын зүтгэлтэн Х.Баттулга

 

 

Монголчууд хөлс хүчээ гаргаж, чөмгөө дундартал зүтгэдэг, хөдөлмөрийн амт шимтийг мэдэрсэн ажилсаг, тууштай хүнийг хүндэлж, дэмждэг. Б.Баттулга бол Яармагийн дэнжээс ялалтын уухай цуурайтуулж самбо бөхөөр дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэж, дэлхийн тавцнаа улсынхаа  нэрийг гаргаж явсан тамирчин.

Алдар гавьяа зүгээр ирдэггүй, амжилт бүтээл нисээд ирдэггүй, цөхөршгүй, цуцашгүй хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэсэн учраас түүнийг монголчууд үнэлсээр ирсэн. Энэ удаа дахин үнэлэх нь гарцаагүй биз. Монголын түүхэнд  анхны олимпийн аварга төрөхөд түүний оруулсан гавьяа асар их.Түүний удирдсан ЖУДО бөхийн холбоо сүүлийн наймаас-есөн жилийн дотор дэлхийн шилдэг тамирчдыг эгнээнээсээ төрүүлэн гаргажээ.

Монголын алдар суутнууд болох “АСА” аварга, анхны олимпийн аварга Түвшинбаяр, дэлхий, олимпийн хос медальт Цагаанбаатар гээд улс орны нэр нүүр болсон олон тамирчдыг спортын их замд  үлгэрлэсэн юм. Үүгээрээ тэр зөвхөн спортын салбарт л гэхэд нэр дэвшигчдээсээ хавьгүй ихийг хийж бүтээсэн гавьяа байна.

Бизнесмен Х.Баттулга

Монголчуудыг хуучин  нийгмийнхээ хэв загвараас салж чадаагүй байхад Баттулга гэх хүн тивээс тив дамжин ганзагын наймаа эрхэлж, амьдралыг аль эрт үзэж, олон янзын зүйл санаачилж, шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ.

Хар бор ажлаас өгсүүлээд оёдолчин, зураач, ганзагын наймаачин гээд бор амьдралаас өсөж өндийсөн  энэ хүнээс түүний мөн чанар, эр хүний зангараг илт харагддаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө зурж, бусдад гэрэл гэгээ, амьдралын сайн сайхныг түгээж явсан хүнд худал хэлж, бусдыг хууран мэхлэх шалтаг байхгүй ээ.

Баттулга бол “Женко”ХХК, “Баянгол” зочид буудал, “Мах-Импекс” зэрэг  компаниудыг хөл дээр нь босгож монголын бизнесийн ертөнцөд  амжилт гаргаж  олон мянгаар тоологдох  хүний амьдралыг авч явсан ажил олгогч, шилдэг бизнесмен, удирдагч. 1994 оны  Монголын залуу эдийн засагч, 1995 онд Монгол Улсын 9 алдартны нэг, 1996 оны шилдэг эдийн засагч, 1997 оны шилдэг бизнесмен болсон нь түүний хувийн хэвшлийг өөд татахад оруулсан алдар гавьяа гээд бусдаасаа арай л өөр замналтай юм.

 

 Уран бүтээлч  Х.Баттулга

 

Монгол бахархал буюу “Чингэс Хааны Хөшөөт Цогцолбор”-т хүн бүхэн очихыг хүсдэг.

Уран бүтээлч хүмүүсийн сэтгэлгээ аливаа асуудлыг арай өөрөөр харж,  дүгнэж чаддаг. Баттулга бол Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн зураач, уран бүтээлч гэдгийг бид мэднэ. Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Урлах авьяас бол хэрийн хүнд заяагаад байдаггүй авьяас.

Баттулгын бүтээсэн “Чингэс Хааны Хөшөөт Цогцолбор” баригдсанаар Монгол улсыг гадаад ертөнцөд сурталчилах нэг том бүтээгдэхүүн болжээ. Түүний санаачилсан “Майдар” төсөл, Монголыг дэлхийд сурталчлах алдартай бренд болох цаг ирж байна.

Түүний бүтээн байгуулалтаар Монголын аялал жуулчлалын салбарынхан гадныханд үзүүлэх, харуулах юмтай болсондоо ам сайтай байдаг. Монголоос илүү энэ хүний хөдөлмөр, амжилт, уран бүтээлийнх нь тухай Японы “Эн-Эйч-Кей” телевизийн уран бүтээлчид түүхэн баримтат кино бүтээсэн удаатай. Уран бүтээлч хүн улсынхаа амьдралыг бас л өөрөөр харах нь мэдээж.

 

Улс төрч  Х.Баттулга

 

Түүнийг дээд сургууль төгсөөгүй гэж зарим нь баалдаг хэдий ч хийсэн бүтээснээрээ, үзсэн харснаараа, эр хүний зангараг, холч ухаан, сэтгэлгээгээрээ бусдаас ялгарч буйг нь бодоход төрөлхийн авьяас, чадвар, чадамжтай гэхээс өөр яахав.

Их сургууль төгсчихөөд дунд сургууль төгссөн хүнээс долоон дор сэтгэж, бодож байвал “Хохь” нь гэхээс өөр юу хэлэхэв. Тиймдээ ч тэрээр Баянхонгорын ард түмний итгэлийг хүлээж УИХ-д гурвантаа сонгогдож олон хууль батлалцаж,  БХБЯ, ҮХАА-н яамны сайдын албыг хүртэл хашиж явсныг түмэн мэднэ.

Түүний “Шинэ яармаг” “Шинэ сум” гээд олон төсөл бүтээн байгуулалт олны талархлыг хүлээсэн.  Гадаад дотоодод хэд хэдэн их дээд сургууль төгссөн  ч ажил хийж үзээгүй, гараа хөдөлгөж сураагүй, хийсэн бүтээсэн зүйлгүй, цагаан захтан, дипломноос өөрийг мэдэхгүй нам дагаж хошуугаа худалдаж явдаг хүнээс хэд дахин илүү. Увайгүй улс төрчдөөс улсынхаа эрх ашгийг бодсон зангарагтай улс төрч гэж хэлэх үндэслэл байна.

Эх оронч  Х.Баттулга

Монголын төрд  тодрон мандсан эх орончид хоёр  хөршийнхөө бодлогыг тэнцүүлж улс эх орондоо хэрэгтэй алсыг харсан, ухаалаг гярхай шийдэл гаргаж асуудлыг зохицуулж, тусгаар тогтнолоо авч үлдсэн  байдаг.

Иймдээ ч монголын төр өнө удаан жил оршин тогтнож ирсэн юм.  Ийм эх орончийн нэг нь Халтмаагийн Баттулга гэж бодох. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол  Улсын эдийн засагт нэг улсын нөлөөлөл 30 хувиас хэтрэхгүй байхаар  заасан.

Гэтэл  өнөөдөр улсын эдийн засгийн  96 хувь  нь Хятадаас  бүрэн хамааралтай болж байгааг Баттулга л сануулсаар, хэлж, ярьсаар байна. Манай улсаас Хятадын талд 2 хүртэлх хувийн 20 жилийн хугацаатай 2-4 тэрбум долларын зээл олгох хүсэлтийг  тавьсан байдаг.

 Төгсгөл:

Монголын төр  зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Зүтгэж зүтгэж дараа нь шүүмжлүүлдэг, хилс хэргээр байцаагддаг тал бий. Улс төрөөр явсан  хүн бүхнийг  ийм хувь  заяа хүлээдэг.  Хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг хараад  зарим нь атаа хорсол зангидаж байхад зарим нь  муу хэлж, хэрхэн яаж унагах талаар боддог.

Шинэ төмөр замын тухайд  тэрээр “Бүрэн зураглал” хэмээх нэвтрүүлгээр тодорхой тайлбар хийсэн байдаг. Мөн 2016 онд томилогдсон Зам тээврийн сайд Д.Ганбат УИХ-ын чуулганы үеэр “Овоолсон шороо биш, 86 хувийн гүйцэтгэлтэй. Тавантолгой, Гашуун сухайтын төмөр зам бол Чингэс бондын 200 сая ам долларын санхүүжилтээр төмөр замын суурь бүтцийн доод хэсгийг барьсан. 

Монголд анх удаа нэгдүгээр зэргийн төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани, “Энержи ресурс” компаниас хүлээн авч ажиллаж байна. 2014 онд санхүүжилт нь зогссон. Энэ төмөр замыг яаралтай дуусгах шаардлагатай” гэж хэлж байжээ.  Үүнээс өөр тодорхой хариулт гэж юу байхав.  Баттулга улс орноо бат тулах байлгүй дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэн нэгний хүсэлтээр бус өөрийн олж авсан баримтат тулгуурлаж бичив. 



“Женко” Баттулгын тухай миний бодол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-24 13:32:36
    monzul: Mongol ylnaaaa demjij bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-20 00:02:35
    ????.?: ОКЕЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-20 00:02:27
    ????.?: ОКЕЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-20 00:01:43
    ????.?: ОКЕЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-19 22:04:47
    tamiraa: yostoi mundag bichjee. sanal neg bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-19 17:38:21
    ?????: Ходолмор,биеийнхээ холсийг Эх орондоо зориулсан,зураг тосол толовлогоо гээд зав чолоогуй сэтгэж,тамирчидтайгаа байнга бэлтгэл хийдэг хун хун муулж чувганцын хэруул хийх зав угуйл байх,ядарсан зовсон хумууст туслах эх орноо хогжуулэх гэж ард тумэнээ сайхан амьдруулах гэж бодож толовлож яваа хун зав чолоо байхгуй шуу!Амаараа ярьж хийсэн бутээсэн юмгуй хун,уйдсан хун хардаж хэруулийн бузар уусгэж байдаг байх