ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Эх орноо түймрээс аврах аянд Дорноговьчууд нэгдэж 2.7 сая төгрөг хуримтлууллаа

Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 33 дугаар анги, Айраг сумын гал унтраах 23 дугаар анги, Замын-Үүдийн гал унтраах ангиас нийт 36 алба хаагч, гурван машинаар энэ сарын 15-наас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд  зэрэг томоохон сумын зарим иргэн  ой хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон хөрөнгө санхүүгээр туслах сайн санааны хөдөлгөөнийг  өрнүүлж эхэллээ.Тухайлбал, Сайншанд сумын “Үлэмж” худалдааны төв, “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо, “Дорнын манлайлагч залуус” төрийн бус байгууллага, www.dornogovipost.mn сайт, Дорноговь аймгийн унадаг дугуй сонирхогчдын клуб, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Нутгийн зөвлөл санаачилж ой хээрийн түймрийг унтраах, тэнд ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад туслахаар нэг өдрийн сайн санааны аяныг өрнүүлж буй.

Хандиваар цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан хандивын дансанд удахгүй шилжүүлнэ. Эх орноо гал түймрээс аврах аянд Сайншанд сумын ЗДТГ-ын хамт олон 400 мянга, Сайншанд өртөөний хамт олон нэг сая, Ш.Очирсүх захиралтай “Их-Уулын говь” ХХК-ийн хамт олон 100 мянган төгрөг, аймгийн МСҮТ 50 мянган төгрөг хандивлав.

Үүнээс гадна иргэд, залуус, байгууллага хамт олноороо өөрсдийн боломж бололцоогоо ашиглаж  гадаа 40 хэмийн халуу шатаж байхад түүртэлгүй ирж хандиваа өгч байгаад аяныг санаачлагчдын зүгээс  хандив өгсөн нийт хүмүүст эх орончдод баярлаж талархаж буйг дамжуулья.

Дорноговьчууд "Эх орноо гал түймрээс аваръя аян"-нд нэгдэж өглөөний 09.00 цагаас 14.45 цаг хүртэл 2.700.000 төгрөгийг хуримтлууллаа. Аян үдшийн 22 цаг хүртэл үргэлжилнэ.Сайн санааны аяныг зохион байгуулах гол цэг Сайншанд сумын төв талбайд өрнөж байна. Хандивын дансны дугаар: дорнын манлайлагч залуус төрийн банк:281500401573.



Эх орноо түймрээс аврах аянд Дорноговьчууд нэгдэж 2.7 сая төгрөг хуримтлууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0