ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Хандивын мөнгийг Онцгой байдлын албаныханд гардуулав

Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад туслах аяныг энэ сарын 16-нд Дорноговь аймгийн хэсэг залуус санаачилж өрнүүлсэн.
Нэг өдөр зохион байгуулсан аянаар нийт найман сая,217 мянган төгрөг иргэдээс цугларсныг аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга дэд хурандаа Д.Гантулгад гардууллаа. Дээрх мөнгийг түймэр унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын хэрэгцээтэй зүйлсэд зарцуулна хэмээн дэд хурандаа Д.Гантулга хэлэв.

“Эх орноо гал түймрээс аваръя” аяныг Сайншанд сумын “Үлэмж” худалдааны төв, “Дорнын манлайлагч залуус” төрийн бус байгууллага, www.dornogovipost.mn сайт санаачилж  хамтран хэрэгжүүлжээ.  



Хандивын мөнгийг Онцгой байдлын албаныханд гардуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0