ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Г.Адьяасүрэнгийн хул азарга магнайдаа тоосгүй түрүүлэв

Энэ сарын 16-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд “Тайжийн хурд-2017” дээд гурван насны уламжлалт хурдан морьдын уралдаан боллоо.

“Тайжийн хурд-2017” Дорноговь аймгийн зүүн бүсийн дээд гурван насны хурдан азарганы уралдаанд 64 азарга гараанаас гаран уралдахад Дэлгэрэх сумын уяач Г.Адьяасүрэнгийн Хул азарга магнайдаа тоосгүй түрүүллээ. Аман хүзүүнд Дэлгэрэх сумын алдарт уяач н.Лхагвасүрэнгийн Будан, айргийн гуравт Дэлгэрэх сумын уяач Б.Цэнддоогийн хээр, айргийн дөрөвт Сайншанд сумын аймгийн алдарт уяач н.Ганхуягийн хонгор будан давхисан бол айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач н.Амарбаатарын хонгор давхив. Түрүүлж айрагдсан морьдыг мөнгөн шагналаар байлжээ.



Г.Адьяасүрэнгийн хул азарга магнайдаа тоосгүй түрүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0