ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулав

Энэ сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд, Мандах, Өргөн, Иххэт, Сайхандулаан зэрэг суманд бороо орлоо.


Дорноговь аймгийн УЦУОША-наас гантай байгаа нутагт бороо оруулахаар үүлэнд зориудаар нөлөөлж буудсан байна. Мөн  хур бороо үдээс хойш Сайншанд, Айраг, Алтанширээ, Иххэт суманд үргэлжлэн орсон.


Албаныхны мэдээлснээр  Сайншанд суманд шөнийн 02.00 цаг хүртэл бороо шивэрч орсон. Аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээс үзэхэд энэ сарын 19,22,23-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх аж. Агаарын температур шөнөдөө 17-22 хэм дулаан, өдөртөө 31-36 хэм дулаан байна. Ийн говь нутагт бороо орж зарим газарт ган тайлагдав.



Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-02 00:47:36
    Bataaa: shan medee bna daa.