ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Зүүнбаянг сум болгох асуудлыг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлнэ

Энэ оны тавдугаар сарын 30-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгоныг сум болгох саналыг дэмжиж, тогтоол баталсан.


ИТХ-аас баталсан тогтоолыг албаныхан шаардлагатай материалын хамт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын яам болон Газрын харилцаа геодиз зураг зүйн газарт хүргүүлжээ. Зүүнбаянг сум болгох асуудалтай холбогдож зэргэлдээх сумдтай хилийн цэсийн маргаан гарсан тул үүнийг мэргэжлийн байгууллага дахин судлаж, орон нутгийн нөхцөл байдлыг нягталж байгаа аж. Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргасны дараа  хуулийн дагуу УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлнэ гэж албаны хүн өгүүлэв.


Энэ асуудлыг судалж эрдэмтэд, их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан ажилласан бөгөөд сум болгох бололцоотой, дэд бүтэц, тээвэр ложистик, үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих ирээдүйтэй гэж үзсэн байдаг. Зүүнбаянд 2000 орчим иргэн оршин суудаг. Цаашдаа хүн ам нь 3500 болж өсөх боломжтой аж.


Орон нутгаас  ирэх онд Хамарын хийдийн авто замаас Зүүнбаян хүртэлх 16.8 км зам, Ханбаянзүрх хайрхан руу чиглэсэн 6.8 км хатуу хучилттай авто замыг тус тус хатуу хучилттай болгох төлөвлөлт  хийжээ. Зам тавьснаар Сайншанд-Хамарын хийд-Зүүнбаян чиглэлд хатуу хучилттай замаар зорчих боломж бүрдэнэ.



Зүүнбаянг сум болгох асуудлыг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0