ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Төрийн дээд одон медаль гардуулав

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагсаны 86 жил, Сайншанд сум үүсгэн байгуулагдсаны 56 жилийн ойн баяр наадмаар  эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хөдөлмөрийн сайчуулыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж  төрийн  дээд одон медалиар шагнав.

Шагналыг Дорноговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар гардуулав.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Замын-Үүд суман дахь УБТЗ-ын эмч-Пэрэнлэйн Досмаа, Дорноговь аймгийн "Чандмань Илч" ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга-Бандийн Цогоо, "Алтан гадас" одонгоор Замын-Үүд сумын өндөр настан-Балжингийн Дамдинсүрэн, Сайншанд сумын өндөр настан-Содномгомбын Ганбаатар, Сайншанд сумын тавдугаар багийн өндөр настан-Зоригтбаатарын Долгоржав, Сайншанд сумын нэгдүгээр багийн малчин Лувсандоржийн Очирхуяг, Дорноговь аймгийн Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны өндөр настанХуягийн Норжинцэрэн, Замын-Үүд сумын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Намсрайн Гомбо, Сайншанд сумын долдугаар багийн өндөр настан Гүндийн Энэбиш, Мандах сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Цэдэнгийн Мишигдорж, Замын-Үүд сумын Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Бат-Өлзийгийн Мөнхбаатар, Дорноговь аймгийн Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны өндөр настан Санзайн Нямаа, Сайншанд сумын зургадугаар багийн өндөр настан Намсрайдоржийн Гүндэгмаа, Замын-Үүд сумын Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Равжирын Өлзийбаяр, Замын-Үүд сумын Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Дэмбэрэлийн Гэрэл, Даланжаргалан сумын 5 тавдугаар багийн өндөр настан Өвгөний Чүлтэм, Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн эрхлэгч, шинжээч их эмч Жүгдэрийн Наранцэцэг, Айраг сумын Цэцэрлэгийн багш Гончигжамцын Нямсүрэн, Замын-Үүд сумын өндөр настан Хувцагааны Цэндбазар, Дорноговь аймгийн “АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Адъяагийн Баттогтох, Алтанширээ сумын “Талх” цехийн захирал Гомбодоржийн Дөш, Хатанбулаг сумын өндөр настан Гэндэнжавын Намсрайжав нар шагнуулав.

"Цэргийн хүндэт медаль"-иар Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 17 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Чойжилжавын Мижиддорж, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Сайхандулаан сумын  хоёрдугаар багийн өндөр настан Чунаасүрэнгийн Лувсан, Их хэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Жагваралын Баатарсайхан, Иххэт сумын  хоёрдугаар багийн өндөр настан, Жунай Лантуу, Айраг сумын Соёлын төвийн нярав Шагдарын Байгалмаа, Айраг сумын гуравдугаар багийн иргэн Норовын Лхамжид, Сайншанд сумын зургадугаар багийн өндөр настан Ишцэрэнгийн Өлзийбаяр, Шүүхийн шинжилгээний албаны туслах ажилтан Долгоржавын Цэндсүрэн, Улаанбадрах сумын хоёрдугаар багийн малчин Хуудуугийн Батбаяр, Өргөн сумын  хоёрдугаар багийн өндөр настан Надмидын Дарьсүрэн, Дэлгэрэх сумын  гуравдугаар багийн өндөр настан Дагвын Жавзмаа, Замын-Үүд сумын нэгдүгээр багийн иргэн Банзрагчийн Мягмаржав, Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Чимэдийн Эрдэнэчимэг, Дорноговь аймгийн Залуучуудын холбооны Тэргүүн-Эрдэнэболдын Энхжаргал, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын цахилгаанчин-Хэрлэнгийн Орхонтуул нарыг шагнав.

 



Төрийн дээд одон медаль гардуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0