ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Азарганы уралдааныг Б.Бат-Эрдэнийн загал өнгөлөв

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Дорноговь аймаг аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ оны долдугаар сарын 28-наас 29-нд Сайншанда хотод болов.

Баяр наадмын хурдан азарганы уралдаанд 71 хурдан буян  гарааны зурхайгаас эргэснээс Айраг сумын уяач Б.Бат-Эрдэнийн загал азарга түүрүүлж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгав.

Аман хүзүүнд Даланжаргалан сумын уяач н.Мөнхтөрийн хонгор азарга давхисан бол айргийн гуравт Даланжаргалан сумын уяач Д.Эрдэнэдалайн хээр, айргийн дөрөвт Хөвсгөл сумын  уяач Г.Уламбаярын сартай хүрэн, айргийн тавд Сайншанд сумын уяач Г.Алтанбатын будан азарга тус тус хурдалж уясан эзэн, унаач хүүхэд, хурсан олныг баясгалаа.



Азарганы уралдааныг Б.Бат-Эрдэнийн загал өнгөлөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0