ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Төлөвлөсөн ажлын хэрэгжилт 95 хувьтай

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөлөгөөний эхний хагас жилд хийж хэрэгжүүлэхээр тусгасан ажлын  биелэлт 95 хувьтай байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар тогтоолоор ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд Шүүхийн шинжилгээний алба, Сайншанд сумын Засаг дарга нарыг нэмж оруулснаар үйл ажиллагааны цар хүрээ, хамтын ажиллагаа өргөжиж буй.  Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төсөвт  58.8 сая төгрөг баталсан.

Нийгмийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий 23 олон нийтийн цагдаа нийт тус аймагт ажилладаг. Эдгээр хүмүүсийн урамшууллыг салбар зөвлөлийн дээрх зардлаар шийдвэрлэж байгаа бөгөөд эхний хагас жилд 34,5 сая төгрөг, бүтэн жилээр ажиллуулбал 69,0 сая төгрөг болдог байна. 2017 оны орон нутгийн төсвийн нэмэлт өөрчлөлтөөр олон нийтийн цагдаагийн үлдэгдэл урамшил болох 11500000 төгрөг болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал болох нийт 37408000 төгрөгийг батлуулан ажиллаж байна.



Төлөвлөсөн ажлын хэрэгжилт 95 хувьтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0