ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Арлын орны хүүхдүүд тал нутагт зочиллоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ оны наймдугаар сарын 08-наас 10-ны хооронд Японы Шизүока мужийн ахлах сургуулийн таван багш 30 сурагчийн хамт Дорноговь аймагт аялав. Арлын орны хүүхдүүд тал нутгийн  малчин айлд зочилж нүүдэлчний соёл, зан заншил, амьдралын хэв маягтай танилцсанаас гадна Хамарын хийдийн цогцолборт газар, Энергийн төв, Сайншанд сумын Ноён хутагт Данзанравжаагийн музейгээр оржээ.

Мөн "Соёмбо" номын санд ном бэлэглэв. Хүүхдүүд Сайншанд сумын ерөнхий боловсролын V дугаар сургуульд зочилж  үе тэнгийн сурагчидтай танилцаж, шагай наадгай, спортын тэмцээнүүдэд оролцож монгол, япон хүүхдүүд үндэсний бүжиг, дуугаар урлагийн тоглолтыг үзүүлснээс гадна хөтөлбөрийн төгсгөлд нь хүүхдүүд дурсгалын бэлэг солилцсон.

 

Тал нутагт зочилж буй Шизүока мужийн ахлах сургуулийн орлогч захирал  Хидэки Ижима:

 

Монгол орон уудам газар нутагтай, сайхан нутаг байна.Шөнийн тэнгэрт дүүрэн од түгэж байгааг харахад гайхамшигтай байсан. Бас малчин айлд, очиж тэмээ уналаа. Хүмүүс нь бүгдээрээ эелдэг найрсаг зантай юм. Монголчууд оюуны чадвар сайтай гэдэг нь анзаарагдсан. Юмыг  хурдан цээжилж, хурдан сэтгэдэг нь таалагдсан. Аймгийн Засаг даргын хүсэлтийг албан ёсоор гардуулсан.

 

Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Худама Шоугу:

 

Тал нутгийн байгаль нь үнэхээр гайхамшигтай юм. Хүүхдүүд нь нөхөрсөг юм байна лээ. Би монгол найзтай болсон. Монголд дахин ирэх бодолтой байгаа. Гэхдээ  сургуулийнхаа  судалгааны  ажлаар ирэх хүсэлтэй байна.

 

ШУТИС-ын цахилгааны  инженерийн ангийн оюутан О.Баярбат:

 

Би энэ хавар Сайншанд сумын  ерөнхий болосвролын  V сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа Японы Шизүока мужид зочилж байсан. Их ч зүйлийг үзэж харсан.

Япон хүүхдүүд хүний анзаардаггүй жаахан асуудалд хүртэл их анхаарал хандуулдаг. Бусдыг хүндэлж байдаг чанар нь тэднийг  илүү соёлтой хүмүүс болж төлөвшихөд нь нөлөөлдөг байх.  Харилцааны хувьд эрэгтэй хүүхдүүд нь ичимхий талдаа, охидууд нь илүү чөлөөтэй харьцдаг.

Хүүхдүүдээс тал нутгийн хүмүүсийн аж амьдрал,  цаг агаар, соёл, зан заншлын  талаар нийтлэг асуулт асуухад “Цаг агаар нь хуурай, өглөө орой эрс тэс уур амьсгалтай юм байна. Монгол хүмүүс усаа шууд уучихдаг, харин Япончууд  шүүж хэрэглэдэг. Зам зуур хог ихтэй байгаа нь анзаарагдсан гэж хариулсан.

 



Арлын орны хүүхдүүд тал нутагт зочиллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0