ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
”FXB” Mongolia Dornogovi байгууллагын хагас жилийн ажлын тойм

 

2017 оны эхний хагас  жилд хийсэн  зарим ажлаас тоймлон хүргэж байна    

 

Швейцарьт төвтэй ”FXB” олон улсын төрийн бус байгууллага нь ашгийн бус байгууллага юм. ”FXB” Mongolia төлөөлөгчийн газар нь 2016 оны нэгдүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл гурван  жилийн хугацаанд “Арева” сангийн санхүүжилтээр энэхүү хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлж буй.

Орон нутгийн хөтөлбөрийн зорилго нь үр шим хүртэгч гэр бүлүүдийн ойрын болон урт хугацааны хэрэгцээг хангах чадварт хүргэх, тэдний хүүхдүүдийн сайн сайхан байдлыг хангахад тусалснаар насанд хүрэгчдийн дунд, дараагийн үеийг өсгөх, бие даасан болгоход чиглэнэ. Хөтөлбөрт хамруулах шалгуурыг өнчин, эмлэг бүлгийн, олон хүүхдүүдтэй, ядуурлын шугамнаас доогуур амьдарч буй гэр бүлд чиглэдэг байна.

Төвлөрсөн газар амьдардаг цөөхөн тооны малтай малчин, өрх толгойлсон аав, өрх толгойлсон ээж, боловсрол эзэмшээгүй, орлого олох боломж бага,  айл өрхийг сонгон авч үйлчилгээ үзүүлдэг аж. Үйл ажиллагааны чиглэл нь эрүүл мэнд, боловсрол, нийгэм халамж, хүмүүнлэг, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, орон байр орчныг  сайжруулах, орлогын эх үүсвэр бий болгох чиглэлээр ажилладаг .

2017 оны нэгдүгээр хагас жилийн байдлаар нийт 100 өрхийн 517 хүн хөтөлбөрт хамрагджээ. Хөтөлбөрийн багийнхан сар бүр айл өрхүүдээр очиж ахуй амьдралтай нь танилцахаас гадна тэдний сэтгэгдэл болон цаашдын хийх гэж байгаа ажлынх нь талаар,  өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд юу хийх бодолтой байгаа талаар харилцан ярилцдаг байна.

Хоёрдугаар сарын 6-нд Сайншанд сумын I, II, III, IV,VII,VII  багийн Засаг дарга нартай уулзаж хөтөлбөрийн талаар мэдээлэл өгчээ. Учир нь багийн дарга нар бүгд шинээр сонгогдсон болохоор цаашид юу хийх талаар болон 2016 онд хийсэн ажлаа товч тайлагнасан аж.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн төрийн  байгууллагууд болох аймгийн ЗДТГ, ИТХ, Хот тохижилт үйлчилгээний газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, “Уран дэлгэц” эмэгтэйчүүдийн эмнэлэг, ерөнхий боловсролын  сургуулиуд, Улаанбадрах сумын ЗДТГ, Улаанбадрах сумын эмнэлэг, Зүүнбаян тосгоны захирагч, захирагчийн  ажлын алба, Зүүнбаян сум дундын эмнэлэг, “Доншен” ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг байна. 

 

Сургалт уулзалтын чиглэлээр:

 

 

Сар бүр ашиг шим хүртэгч иргэдэд хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу сургалт уулзалт байнга зохион байгуулдаг.

•  Өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр 27 удаа

•  Эрүүл мэндийн чиглэлээр 5 удаа

•  Боловсрол ба хүүхэд чиглэлээр 3 удаа

•  Ариун цэвэр ба ахуйн орчин сайжруулах чиглэлээр 4 удаа

• Эрүүл хоол хүнсний чиглэлээр 2 удаа

• Нийгэм ба сэтгэлзүйн чиглэлээр 2 удаа  мэдээлэл өгсөн.

 

Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

 

 

 

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан мод тарих ажилд “FXB” төслийн үр шим хүртэгч өрхийн гишүүд идэвхтэй оролцсон. Аймгийн төвөөс 10 кмт байрлах “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн”-нд  улиас, улаан сухай, хайлаас зэрэг гурван төрлийн есөн мянга гаруй модыг аймгийн иргэдийн хурал, Хот тохижилт үйлчилгээний газрынхантай хамтран тарьсан. Эдгээр мод нь говийн нөхцөлд ургах чадвар сайтай элсийг багасгах цөлжилтийг бууруулахад хамгийн тохиромжтой мод аж.

Энэ жил ашиг шим хүртэгч өрхүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа учраас орлого бий болгох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдэнд санаа өгөхүйц сургалтуудыг түлхүү зохион байгуулсан байна.

Өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдрал ахуйгаа сайжруулах хүсэл зорилготой үр шим хүртэгч иргэд нэгдэж орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж буй.

Үүнд:

  • Зүүнбаян тосгоны 11 өрх
  • 6 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвийн 5 өрх
  • 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт аймгийн төвийн 5 өрх тус бүр хүлэмжинд ногоо тариалах үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Өрхийн орлогын дэмжлэгээ аваагүй байгаа өрхүүдийн хувьд ихэнх  иргэд тогтвор суурьшилтай ажил хийх хүсэлтэй боловч яг тогтвортой цалин мөнгөө өгөх ажил олдохгүй байна. Мөн өрхийн орлогоо нэмэгдүүлэх дэмжлэгээ авч орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй ч юу хийхээ сайн шийдээгүй, ганцаар ажиллах зориггүй, мөн орлого зарлагаа хянаж сураагүй байгаа нь харагдаж байна. Мөн цаг агаарын нөхцөл, зах зээлийн байдал зэргээс шалтгаалан удааширдаг аж.

2017 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу бичиг үсэг мэдэхгүй есөн ашиг шим хүртэгч байгаагаас одоогийн байдлаар хөдөөний хоёр, аймгийн хоёр хүн сургалтад хамрагдаж буй. Хөдөөний иргэдэд сургалтыг танхимаар заах боломжгүй учир хөтөлбөрийн багийнхан тухайн орчинд нь тааруулан гарын авлага, тарааж өгөх материал бэлтгэн гэрээр нь зааж сургаж байна. Харин аймгийн төвийн үр шим хүртэгчдэд ганцаарчилсан байдлаар сургалт өгдөг.

Үр шим хүртэгч хүүхдүүдийн эцэг эх, багш нартай хамтран хүүхдүүдийн сурлага хүмүүжлийг сайжруулах, хичээлээс гадуурх нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сард ЕБС-д сурч байгаа хүүхдүүдийн ангийн багш нартай уулзаж хүүхдүүдийн сурлага, хүмүүжлийн талаар ярилцан хамтран ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн чиглэлээр:

 

 

Төслийн багийнхан төлөвлөгөөт ажлыг аймгийн эрүүл мэндийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлж буй.

  • Хөтөлбөрт хамрагдаж байгаа 0-3 насны 25 хүүхэд ханиад томуунаас сэргийлэх хоёр тун вакциндаа 100% хамрагдсан нь ханиад томууны дэгдэлтийн үед авсан оновчтой арга хэмжээ болж чадсан.
  • Мөн үр шим хүртэгч 18-аас дээш насны хүмүүсийг ханиад томуунаас сэргийлэх вакцинд хамруулсан.
  • 15-65 насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан.
  • Элэгний В вирусын эсрэг вакцинд хамруулсан.

 

 

  • Улаанбадрах сумын хөтөлбөрийн үр шим хүртэгч иргэд болон нутгийн иргэд малчдыг хамруулсан явуулын үзлэгийг зохион байгуулсан ба хөтөлбөрийн бус 40 хүн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Мөн Зүүнбаян сум дундын эмнэлэгт хөтөлбөрийн бус 10 хүн элэгний В вирус илрүүлэх шинжилгээ өгч шинжилгээгээр В вирус илрээгүй. Тиймээс В вирусын эсрэг вакцинд хамруулсан.

 

 

  • Улаанбадрах сумын үр шим хүртэгч болон нутгийн иргэд, малчдыг хамруулсан явуулын үзлэгийг мэдрэл, шүдний үзлэгийн чиглэлээр амжилттай зохион байгуулсан.
  • 0-5 насны хүүхдүүдийг витаминжуулсан.
  • Уран дэлгэц эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ, эмчилгээнд хамруулсан.
  • Мөн эмчилгээний зардал болон эрүүл мэндийн даатгал төлөлтөд дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Эдгээр үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцсон бөгөөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчин даамжрах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөтөлбөрт хамрагдаж байгаа өрхийн 15-65 насны хүмүүсийг элэгний В,С вирус болон ХДХВ, Тэмбүү өвчин илрүүлэх шинжилгээ болон халдварт бус өвчний эрт илрүүлэг зэрэгт хамруулсан.

Үзлэг шинжилгээнд 100 өрхийн 185 үр шим хүртэгч хамрагдах байснаас 173 хүн хамрагдсан байна. Мөн 30-60 насны Сайншанд сумын 28 эмэгтэйгээс умайн хүзүүний өмөн илрүүлэх шинжилгээ авсан байна.

Үүнээс:

-Элэгний В вирустэй 10 хүн

-Элэгний С вирустэй 9 хүн

-Syphilis 15 хүн /14 хуучин, 1 шинэ өвчлөл/ байна.

Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд:

  • С вирус илрүүлэх тест 148 ширхэг-Спирт /100гр/ 7 ширхэг
  • В вирус илрүүлэх тест 148 ширхэг-Бээлий 3 хайрцаг
  • ХДХВ илрүүлэх тест 143 ширхэг-Аюулгүй хайрцаг 6 ширхэг
  • Тэмбүү илрүүлэх тест 143 ширхэг-Пап тест 28 ширхэг
  • Өндөг цоологч 4 хайрцаг-Хөвөн 5 боодол авсан байна.

Мөн үр шим хүртэгч 18-аас дээш насны хүмүүсийг ханиад томуунаас сэргийлэх вакцинд хамруулсан. Үүнд: Сайншанд сумын үр шим хүртэгч 95 хүн, Улаанбадрах сумын үр шим хүртэгч 11 хүн вакцин хийлгэсэн байна.Мөн бусад дэмжлэгүүдийг тухайн айлын идэвх оролцоо, өөрчлөлт, тулгамдаж байгаа асуудал зэргийг харгалзан судалсны үндсэн дээр цаг тухай бүрд нь дэмжин ажиллаж буй.

 

 

Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран Улаанбадрах сумын үр шим хүртэгч иргэд, нутгийн болоод малчин иргэдийг хамруулсан явуулын амбулаторын үзлэгийг зохион байгуулсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн шүд болон мэдрэлийн эмч иргэдэд үйлчлэн эмчилгээ зөвлөгөө өгсөн юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон өндөр настан иргэдийг гэрээр нь очин үзлэг хийсэн. Энэ арга хэмжээнд хөтөлбөрийн үр шим хүртэгч 32 хүн, хөтөлбөрийн бус 119 нутгийн иргэд малчид/давхардсан тоогоор/ үзлэгт хамрагдсан байна.

 

 

Эдгээр үйл ажиллагааг Аймгийн эрүүл мэндийн газар болон Улаанбадрах сумын эмнэлэг, Зүүнбаян сум дундын эмнэлэг, 1,2,3,4,6,7 дугаар багийн ЭМТөвийн эмч сувилагч нартай хамтран зохион байгуулсан юм.

 

Төслийн хэрэгжилттэй танилцахаар хөтөлбөрийн удирдлага болон санхүүжүүлэгч байгууллагынхан ирэв

 

 

Тавдугаар сарын 17-21-ны өдөр Орон нутгийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилт үр дүнтэй танилцахаар FXB олон улсын байгууллагын ерөнхий захирал Christine Eggs, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан менежер Sacha Jeanneret, Франц дахь салбарын захирал Laura Delourier, Хятад дахь салбарын захирал Bruce Li нар айлчлан ирж Монгол улсын Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумуудад ажилласан.

Энэ үеэр үр шим хүртэгч 100 өрхийн гишүүдтэй уулзаж сэтгэгдлийг сонсож, тэдний гэрээр зочилж ахуй амьдралтай нь танилцсан. Үүний зэрэгцээ аймгийн төв болон Зүүнбаян тосгоны хүлэмжинд ногоо тарих хамтын үйл ажиллагаа эхлүүлсэн үр шим хүртэгч нартай тариалалтын талбай дээр нь очиж говийн нөхцөлд хэрхэн яаж ногоо тарьж байгаа явцтай танилцсан.

"FXB" олон улсын байгууллагын ерөнхий захирал бусад салбарын захирал нарын хамт FXB Mongolia Dornogobi хөтөлбөрийн санхүүжүүлэгч байгууллага болох AREVA Монгол компаний захирал Thierry Plaisant мөн Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яамны албаны хүмүүстэй уулзсан.

 

Өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

 

  • Эсгий урлалын сургалт / 2017.01.02 - 2017.01.14 ны хооронд 12 удаа /
  • Өрхийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга уулзалт /2017.01.20/
  • Тахиа тэжээх тухай /2017.02.10/
  • Өрхийн орлого олох үйл ажиллагааг эхэлсэн айлуудын уулзалт /2017.03.21/
  • Багаар ажиллах тухай /2017.03.24/
  • Органик газар тариаланг хөгжүүлэх нь / 2017.03.31 /
  • Өрхийн төсөв хөтлөлтийн давуу тал, ач холбогдол /2017.04.20/
  • Хүлэмжинд ногоо тарих /Аймгийн төв 2017.05.08/
  • Хүлэмжинд ногоо тарих /Зүүнбаян 2017.05.09/
  • Өрхийн орлогоо хэрхэн зөв зарцуулах вэ? /2017.05.19/
  • Бусадтай хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх тухай /2017.05.25/
  • Гурилан бүтээгдэхүүн хийх тухай /2017.06.07/ 2 удаа
  • Гэрийн нөхцөлд хүнсний ногоог хэрхэн тарих вэ? /2017.06.16/тус тус сэдвээр сургалт зохион байгуулсан.

 

 

Мөн Аймгийн төвийн болон Зүүнбаян тосгоны үр шим хүртэгч хүлэмжинд ногоо тарих хамтын үйл ажиллагаа эхэлсэн иргэдэд доорх сэдвийн хүрээнд 6 дугаар сард нийт 9 удаа сургалт мэдээлэл өгсөн байна.

Үүнд:

  • Хүнсний ногоо тарихад юу юу анхаарах вэ? /Аймгийн төв 2017.06.07/
  • Ногоо тарих газраа бэлтгэх, усалгаа ба арчилгаа /Зүүнбаян2017.06.08

2017 оны нэгдүгээр сарын 20, гуравдугаар сарын 21-ны сургалтаар үр шим хүртэгч айл өрхүүдэд санаа өгч, урам өгөхийн тулд 2016 оны байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн айлуудын тухай, орлогын өөрчлөлт, хуримтлалын өөрчлөлт зэргийг хүмүүст жишээ болгон харуулахынзэрэгцээ үйл ажиллагааны хяналтыг сайжруулах зорилготой уулзалт зохион байгуулсан.

 

Хоёрдугаар сарын 10-нд өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх айл өрхүүдэд санаа өгөх зорилгоор тахиа тэжээхийн тулд  тахианы байраа хэрхэн барих, тахиа тэжээх арга, хооллолт зэргийн талаар мэдээлэл өгсөн.

2017 оны нэгдүгээр сарын 2 ноос 14-нд явагдсан эсгий урлалын сургалтаар хүмүүс янз бүрийн гэрийн углааш, хүүхдийн гутал, таван хошуу мал, малгай, олбог, даллаганы уут зэргийг хийж сурч, өөрсдийн бүтээлийг урлаад байна.

 

Аймгаас зохион байгуулсан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих” үзэсгэлэн худалдаанд “Эсгий урлалын сургалт”-ын хүмүүс эсгийгээр хийсэн бүтээлээрээ мөн 2 дугаар  багийн үр шим хүртэгч Тогтохсүрэн нь өөрийн хийсэн хивсэнцэрээр тус тус оролцсон.

Үүнээс гадна 2017 оны гуравдугаар сарын 31-нд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Органик газар тариалан хөгжүүлэх нь” сургалтад хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдээс ногоо тарих сонирхолтой иргэдийг хамруулсан.

2017 оны тавдугаар сарын 8-н болон 9, 6 дугаар сарын 7, 8-нд хүнсний ногоо тарих талаарх сургалтыг зохион байгуулсан бөгөөд учир нь ногоо тарих улирал эхэлж байгаатай холбоотой айл өрхүүдийг хүнсний ногоо тогтмол хэрэглүүлэхийн зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлж болох юм.

2017 оны 6 дугаар сарын 16-нд “Гэрийн нөхцөлд хүнсний ногоог хэрхэн тарих” талаарх сургалтыг зохион байгуулсан ба цаашид гэртээ өвөл зуны аль ч улиралд хэрэгцээт хүнсний ногоогоо тарьж болох юм гэсэн санааг өгч иргэдийг гэртээ багахан ч гэсэн ногоо тариулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан.Сургалтын үеэр иргэдэд сонгино тарих тухай гарын авлага тараасан. Энэхүү сургалтад иргэд маш сайн хамрагдсан.

Гуравдугаар сарын 24, 4 дүгээр сарын 20, 5 дугаар сарын 19, 5 дугаар сарын 25-ны сургалтуудаар багаар хамтран ажиллахын давуу тал сул тал, төсөв санхүүгээ хянах, олсон орлогоо хэрхэн зөв зүйтэй зарцуулах аргын талаар мэдээлэл өгч сургалтаар хангасан байна. Иргэдэд төсөв санхүүгээ хянах маягтыг тарааж өгсөн.

Тавдугаар сарын 19-нд зохион байгуулагдсан сургалтын төгсгөлд үр шим хүртэгч нар манай хөтөлбөрт хамрагдсанаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар, төслийн багийнхны өгсөн сургалт мэдээлэл амьдралд нь хэр нөлөөлсөн тухай, материаллаг, сэтгэл санааны дэмжлэг болон өрхийн орлогын дэмжлэг авсан өрхүүд өөрсдийн сэтгэгдлээс бусадтайгаа хуваалцан ярилцсан.

 

 

Үүний нэг жишээ нь: 7 дугаар багийн үр шим хүртэгч Ч.Энхмөнх хөтөлбөрт хамрагдсанаар өөртөө маш их итгэлтэй болж өрхийн орлогын дэмжлэгээ авч байнгын орлоготой болсон талаараа хүмүүст хуваалцаж, багахан зүйлээр их зүйлийг хийж бүтээж болдог юм байна гэдгийг өөрийн амьдралын жишээгээрээ харуулсан юм.

Уг сургалтаар иргэд өрхийн орлого, зарлагаа хянах хялбар аргуудыг мэдэж авсан бас бүлгээр ажиллах давуу талыг ойлгож авсан юм. Иймээс энэ улиралд хамтын орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаагурвыг эхлүүлээд байна.

Үүнд:

Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 6*20 харьцаатай хүлэмжинд үр шим хүртэгч 5 өрхийн гишүүд хамтдаа ногоо тарьж байна.Зүүнбаян тосгоны үр шим хүртэгч 11 өрхийн гишүүд нэгдэн мөн адил хүлэмжинд,

Сайншанд сумын  4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр шим хүртэгч Д.Нямдаваагийн хашаанд өөрсдийн идэвх санаачлагаараа нэгдсэн 5 өрх 6*10 харьцаатай хүлэмжинд өргөст хэмх,  улаан лооль зэргийг тарьж буй.

 

 

2017 оны 6 дугаар сарын 7-ны сургалтаар хүсэл сонирхол, санаа туршлага нийлсэн үр шим хүртэгчдийг цуглуулан хамтдаа нийлж орлогоо нэмэгдүүлэх талаар уулзаж цаашдын хийх ажлынхаа талаар ярилцсан.Нийт 23 өрх шинээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхлүүлээд байна.

Үүнд:Мал маллах  есөн өрх Д.Мөнхтуяа, Э.Анхчимэг, Б.Мөнхбаатар, Б.Сарангэрэл, А.Алтантуул, Ц.Оюунчимэг, Я.Банзрагч, Ч.Буувай, Б.Энхцэцэг, худалдаа наймаа эрхэлдэг  зургаан өрх Д.Гандалмаа, А.Баяндорж, Ж.Байгалмөрөн, Д.Бат-Эрдэнэ, П.Дорждэрэм, П.Дорждулам, тахианы аж ахуй эрхлэх  хоёр өрх П.Батмөнх, О.Отгонсаран, түргэн хоолны газар эрхлэх нэг өрх Х.Батхүү, оёдол эсгүүр  нэг өрх, Ө.Цэндмаа, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  нэг өрх Ө.Долгормаа, ногоо тариалах  нэг өрх  Б.Батбаатар,  хэрчсэн гурил нэг өрх С.Баяржаргал, авто тээвэр  эрхлэх нэг өрх О.Батжаргал.

 

II улиралд өрхийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанаас тусдаа орлогын эх үүсвэртэй болсон нийт 5 өрх байгаа юм. Эдгээр өрхүүдээс Б.Цогтбаяр, О.Ганбилэг, Б.Сайнбаяр нар нь барилгын туслахаар ажилд орсон. Харин Т.Лхагвасүрэн цайны газар туслах, Д.Түвшинжаргал сүүний үйлдвэрт ажилд орсон байна.

Сургалт:

  • 3 дугаар сарын 24нд “Хүнсний ногооны ид шид” сэдвээрсургалт зохион байгуулсан юм. Үр шим хүртэгч өрхийн гишүүдэд өдөр тутмын амьдралдаа хүнсний ногоо хэрэглэж хэвшсэнээр бие махбодид хэрхэн сайнаар нөлөөлөх талаар мэдээлэл өгсөн.
  • 5 дугаар сарын 19нд “Эрүүл аюулгүй хоол хүнс гэж юу вэ?” сэдвийн хүрээнд үр шим хүртэгчдэд хүнсийг зөв сонгон хэрэглэх, хоол хүнс бэлтгэхийн өмнө болон дараа юу юуг анхаарах хэрэгтэй талаар бичлэг үзүүлэн харилцан ярилцаж мэдээлэл өгсөн. Мөн иргэдэд хоол хүнсний зүйл бохирдуулахаас сэргийлэх тухай гарын авлага өгсөн.

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэдэг айл өрхийн тоо сар бүр бага багаар нэмэгдэж байна. Үүнээс өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн өрхүүд хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэн төмс, лууван байцаа, манжин зэргийг хэрэглэдэг болсон ба мөн жимс жимсгэний хэрэглээ нь нэмэгдэж байна.

Үр шим хүртэгч өрхүүд хоол хүнсэндээ ногоо жимс хэрэглэхийн ач тусыг маш сайн ойлгодог болж байгаа ба энэ нь өдөр тутмын хэрэгцээндээ ногоо жимс хэрэглэж байгаа байдлаас харагдаж байна. Мөн өрхийнхөө хэрэгцээнд зориулан айл өрхүүд хүнсний ногоо тарьж эхэлсэн ба нийт үр шим хүртэгч 7 өрх буй.

Үүнд:

Э.Мөнхзулынх нь гэрийнхээ тагтан дээр ногоон сонгино тарьж байгаа юм. Мөн Хүлэмжинд ногоо тарьж байгаа хамтын үйл ажиллагаанд оролцон ногоо тарьж байна.

П.Батмөнхийнх өдөрт тогтмол 3 удаа хооллодог болсон. Батмөнх нь хүлэмжинд ногоо тарих хамтын үйл ажиллагаанд оролцож ногоо тарьж байгаа ба хүлэмжийн хажуу газарт өрхийн хүнсэндээ хэрэглэх ногоогоо тарьж байна. Мөн өрхийн орлогын дэмжлэгээ авч тахиа тэжээж эхэлсэн. Тахиатай болсноор хоол хүнсэндээ өндөг хэрэглэж байна. Ц.Баянмөнхийнх Хөдөлмөрийн хэлтсээс гаргаж өгсөн газарт манжин лууван, өргөст хэмх, тарвас, сонгино гээд  олон төрлийн ногоо тарьж байна.

Б. Батбаатарынх нь өөрсдийн хашаандаа тарвас сонгино төмс лууван зэргийг тарьж байна.Б.Энхцэцэгийнх 2016 онд хашаандаа тарвас тарьж байсан ба мөн энэ жил дахин тарвас тарьж байна.  Мөн хүлэмжинд ногоо тарьж байгаа хамтын үйл ажиллагаанд оролцон ногоо тарьж байгаа.  

Д.Дэлгэрсайхан нь хүлэмжинд ногоо тарих хамтын үйл ажиллагаанд оролцсон ногоо тарьж байна. Үүний хажуугаар  өрхийн хүнсэндээ хэрэглэх ногоогоо зэрэг тарьж буй бол Ц.Түвдэндоржийнх нь жил бүр хүнсний ногоо тариалдаг ба энэ жил өөрсдийн хүлэмжийг сайжруулан янзалж ногоогоо тарьж байгаа.

 

Сэтгэл санааны дэмжлэг

 

Ганцаарчилсан зөвлөгөөг дараах чиглэлийн хүрээнд өгсөн.

Үүнд:

  • Архины асуудал – 3 удаа
  • Хүүхдийн сурлага хүмүүжил – 2 удаа
  • Эрүүл мэнд -2 удаа
  • Гэр бүл – 2 удаа

4 дүгээр сарын 18-нд цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх сарын аяны шалгуур үзүүлэлтээр 11 ба түүнээс доош оноо авсан өрхийн гишүүдтэй уулзаж ухамсарыг нь өөрчлөх зорилгоор гурван төрлийн бичлэг үзүүлж харилцан ярилцсан юм.

 

 

Зургаадугаар багийн иргэн Б.Эрдэнэчимэг нь энэ сард авто осолд орсноос хэвтрийн дэглэм баримталж эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа хөтөлбөрийн зүгээс MRI шинжилгээ хийлгэхэд нь дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байгаа билээ. Эрдэнэчимэг нь өрх толгойлсон ээж 4 хүүхдийн хамт амьдардаг. Банкинд үйлчлэгч хийдэг. Ийм хүнд хэцүү үед нь цагийг нь олж дэмжлэг үзүүлсэнд хүүхдүүд нь болон эгч нь маш баяртай байгаагаа илэрхийлсэн.Энэ улиралд нийт 5 хүний эрүүл мэндийн даатгалыг төлж өгсөн бөгөөд эдгээр иргэд сэтгэл ханамж дүүрэн байгаа ба хүссэн үедээ эмнэлэгт үзүүлж болох боломжтой болсондоо баяртай байна.

Үүнд:

  • “Танайд хоноё” телевизийн нэвтрүүлгийн бичлэг
  • "Хүс, хий, хүр" цуврал лекцийн бичлэг
  • Николас Вуйчичийн "Төрөлхийн дөрвөн мөчгүй залуугийн амжилт"-ын тухай бичлэг

“Уран дэлгэц” эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран 10 эмэгтэйг үзлэг шинжилгээнд хамруулсан зөвлөгөө мэдээлэл өгөн ЖХА /ерөндөг/ тавиулж өгсөн бөгөөд үзлэг шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүд сэтгэл маш өндөр байна.

 

Боловсролын дэмжлэг

 

 

Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгсөн. Үүнд:

  • Зургийн дэвтэр
  • Үзэг
  • Харандаа
  • Тооны дэвтэр
  • Тууш дэвтэр

 

Мөн нэг хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, нэг хүүдэд биеийн тамирын хувцас өгсөн. Үр шим хүртэгч П.Нямдаваагийн хүү болох Данзан нь хөтөлбөрөөс дэмжлэг авсан юм. Нямдаваагийн гэр бүл нь ам бүл 8 уулаа амьдардаг байна. Данзан нь хамгийн том болох айл гэрийг авч явах хүү нь юм. П.Нямдаваа нь манай хөтөлбөрөөс дэмжлэг аван өрхийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн хэдий ч ам бүл олон учир гэр бүлийн хэрэгцээнд хангалтгүй байдаг.

Том хүү Данзан ажилд орсон боловч удалгүй мэргэжилгүй гэдэг шалтгаанаас болж ажлаасаа халагдсан. Ингээд хөтөлбөрийн багийнханд хүсэлт гаргаж Дорноговь аймгийн Төмөр замын МСҮТ-д суралцаж мэргэжилтэй болох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Хөтөлбөрийн багийнхан хүсэлтийг харгалзан үзэж сургалтын төлбөр болох мөнгөн дүнг сургуулийн дансанд шилжүүлсэн.

Үр шим хүртэгч Т.Оюун-Эрдэнэ нь цэцэрлэгийн туслах багшийн сургалтанд сууж сертификаттай болсон юм. Сургалтын төлбөрийг төлж чадахгүй байсан учир хөтөлбөрийн багийнханд хүсэлт гаргасан. Хүсэлтийг харгалзан үзэж зөвшөөрснөөр сургалтын төлбөр болох 150000 төгрөгийг сургалт зохион байгуулсан байгууллагын дансанд шилжүүлсэн.

 

 

Хоёрдугаар сард хөтөлбөрт хамрагдаж байгаа ерөнхий боловсролын 4 дүгээр  сургууль, Улаанбадрах сумын сургуульд сурдаг хүүхдүүдийн анги удирдсан багш нартай уулзаж хүүхдийн сурлага болон хүмүүжил, хичээлээс гадуурх ажлын оролцоо мөн эдгээр хүүхдүүдэд юу дутагдаж байгаа талаар ярилцан FXB орон нутгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм.

Дунд ангийн хүүхдийн хичээлийн ирц сард 27 хоног байхаас 25 хоногтой буюу сайн гэсэн дүгнэлттэй байгаа. Бага ангийн хүүхдийн хичээлийн дүнгийн дундаж маш сайн харин дунд ангийн хүүхдийн хичээлийн дүн дундаж байна.

Нэгдүгээр сард хөтөлбөрт хамрагдаж байгаа бичиг үсэг мэдэхгүй, уншиж чаддаггүй хоёр хүнд үсэг таниулах, нүдлүүлэх сургалтыг өгч эхэлсэн. Улаанбадрах сумын 1  иргэн,  Сайншанд сумын 5 дугаар багийн 1 хүн хамрагдаж байгаа юм.

Дээрх  хоёр хүн нь аймгийн төвд байдаггүй хөдөө амьдардаг учир өдөр болгон уулзах боломжгүй учир хөтөлбөрийн багийнхан гэрээр нь очих бүрдээ сургалт хичээлийг заахаар төлөвлөж, сургалтад хэрэглэгдэх гарын авлага, даалгаврыг тухайн хүний амьдралд ойрхон зүйлс дээр жишээ гарган бэлтгэж байна. Улаанбадрах сумын иргэн И.Оюунчимэгт бичиг үсгийн сургалтыг үргэлжлүүлэн зааж байгаа юм. Харин Зүүнбаян тосгоны нэг хүн албан бусаар бичиг үсэг суралцаж байна.

Аймгийн төвийн үр шим хүртэгч 2 иргэнд бичиг үсгийн сургалтыг 6 дугаар сард шинээр эхлүүлээд байна. Тус 2 хүн нь бичиж ч

”FXB” Mongolia Dornogovi байгууллагын хагас жилийн ажлын тойм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0