ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
"Сэлэнгэ 2017" байлдааны хамтарсан хээрийн сургуулилт болж байна

Энэ сарын 30-нд Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ 2017" байлдааны хамтарсан хээрийн сургуулилтын нээлтийн ажиллагаа Зүүнбаянгийн зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ойролцоо хээрийн байрлалд болов. Оросын цэргүүдийг Монголын зэвсэгт хүчнийхэн алд цэнхэр хадаг, цагаан сүү, идээнийхээ дээжийг барьж угтсан.


Хамтарсан сургуульд манай улсын Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 700 орчим цэрэг офицер, ОХУ-ын 500 гаруй офицер, ахлагч, гэрээт цэрэг оролцож байна. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаа говь, тал хээрийн бүсэд явагдаж буйгаараа онцлогтой аж. Хээрийн сургуулилтын үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, хоёр улсын цэргийн алба хаагчдын нөхөрсөг тэмцээн, Монгол цэргийн музейн үзвэр, зэвсэг техникийн үзэсгэлэн, хээрийн сургуулилтын байлдааны буудлага зэрэг арга хэмжээ болно.

 

 

Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх М.Е.Григорьевич, ОХУ-ын ЭСЯ-ны цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Г.М.Сулимук, "Сэлэнгэ-2017" сургуулилтын Монгол талын удирдагч, Бригадын генерал Х.Даваацэрэн, ОХУ-ын талын удирдагч Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал Д.И.Коваленко, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Цэргийн штабын дарга Л.Баатар, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр  болон Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид, Зүүнбаян багийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

 



"Сэлэнгэ 2017" байлдааны хамтарсан хээрийн сургуулилт болж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0