ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
46 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсрол, соёл, урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, урамшлын тогтолцоог бий болгон тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавьсан.

Зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр Дорноговь аймгаас Их, Дээд  сургуульд элсэн суралцаж буй  46 оюутанд (тус бүр 500 мянга) нийт 23 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв.  Сургалтын төлбөрийн батламж гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Дорноговь  Их Хөгжил Сан” ТББ-ын ТУЗ-ын дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, “Дорноговь Их Хөгжил Сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Бүрэндэлгэр нар оролцлоо.

Хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар хэлэлцсэн бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын хичээлийн шинэ жилд амжилт хүсч баяр хүргэлээ.  Эх сурвалж: http://dornogovi.gov.mn/v/2017090401



46 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0