ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Хөрөнгө оруулж буй ажилтайгаа танилцав

Энэ сарын 08-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн дарга Лүө Хузай, Эрээн хотын дарга Тянь Юн тэргүүтэй төлөөлөгчид  Дорноговь аймагт зочлов.
Өмнөд хөршийн төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотын найрамдалт харилцааны хүрээнд Эрээн хотын буцалтгүй тусламж, зуун хувийн санхүүжилтээр Сайншанд хотын “Алтанговь” худалдааны төвийн урд талбайг тохижуулах болон Сайншанд сумын төвийг гэрэлтүүлэгтэй  болгох ажлын явцтай танилцсан байна. Алтан говь худалдааны төвийн урд талбайн засвар тохижилтын ажлыг нийт 15 хятад иргэн гүйцэтгэж байгаа бол бусад туслан гүйцэтгэгчээр монгол ажилчид ажиллаж буй.
Талбай нь гэрэлтүүлэгтэй,  өндөр цамхагт цагтай, явган хүний зорчих тав тухыг хангасан шийдэлтэй. Харин хот төвийн хэсгийн 5.6 км газарт нийт 170 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажил мөн л үргэлжилж байна. Талбайг тохижуулах, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг гэрээлсэн хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.  
Албаны хүмүүсийг аймгийн Засаг дарга Г.Эрдэнэцэцэг хүлээн авч орон нутагт өрнүүлж  буй бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.



Хөрөнгө оруулж буй ажилтайгаа танилцав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0