ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэв

Жил бүрийн есдүгээр сарын 10-нд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын энэ оны 03 дугаар захирамжийн дагуу тодорхой ажлуудыг улс, орон даяар хийж хэрэгжүүлсэн байна.

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 22 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 80 дахь жилд Дорноговь аймгийн салбар комиссоос тодорхой ажлыг зохион байгуулсан. Хэлмэгдэгсдийн амьд сэрүүн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсож гарын бэлэг гардуулсан төдийгүй, Дэчинчойнхорлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном хуруулсан байна.

 Мөн төрийн албан хаагчдын дунд улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хэлмэгдүүлэлт гарахад нөлөөлсөн хүчин зүйлс, хор уршиг, үр дагавар, өнөөгийн баримтлах зарчмыг тодорхойлох зорилгоор “Улс төрийн хэлмэгдүүлэлт, өнөөгийн сургамж” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулав.

Шүүгчээр салбар комиссын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Дэчинчойнхорлин хийдийн Хамба лам Ж.Болор-Эрдэнэ, Сайншанд сумын  хоёрдугаар багийн ИНХ-ын дарга Ц.Бадиа нар ажиллажээ.

Уралдаанд нийт 13 алба хаагч оролцоход тэргүүн байрт аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Отгонцэцэг,  дэд байрт Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Ганбаяр, гутгаар байрт Сайншанд сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ц.Энхтайван шалгарсан бол шагналт байрт ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн нийгмийн ухааны багш Э.Хонгорзул шалгарав.

 

 

 



“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0