ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Эрээн хотын Ардын хурлын төлөөлөгчид Дорноговьд зочлов

 Энэ сарын 18-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Хурлын Байнгын хорооны  нэгдүгээр орлогч дарга Рэн Жиан Лю тэргүүтэй албаны төлөөлөгчид Дорноговь аймагт зочиллоо.

Хөрш орны зочдыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр хүлээн авч уулзан одоогийн найрамдалт харилцаа болон цаашдын хамтын  ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.

Уулзалтад  аймгийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэл, Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэг, хоёр,гурав, тавдугаар сургуулийн удирдлагууд оролцож  боловсролын салбарт  Эрээн хотын сургуулиудтай хэрхэн, яаж хамтран  ажиллах талаар ч харилцан ярилцсан аж.



Эрээн хотын Ардын хурлын төлөөлөгчид Дорноговьд зочлов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0