ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
"Дорноговьд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаагаар 27 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ

Дорноговь аймгийн ХХААГ-аас орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилгоор “Дорноговьд үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг албаны байгууллагуудтай хамтран энэ оны 09 дүгээр сарын 15-16-нд Сайншанд сумын "Соёмбо" цогцолбор, Хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаанд 14 сумын 103  иргэн, аж ахуй нэгж нийт  6658 л /кг/ сүү, цагаан идээ, 37 тонн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ,  435 кг гурилан бүтээгдэхүүн, 299 кг  боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 400 гаруй нэр төрлийн эсгий, арьс ширэн, чулуун эдлэл, оёмол сүлжмэл, хатгамал, сийлбэр, хайчилбар, модон  эдлэл, алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр оролцож 27,795,000 төгрөгийн борлуулалт хийжээ.

Энэ үеэр иргэдэд төрийн үйлчилгээг сурталчилах, шаардлагатай мэдээллээр хангах, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Соёмбо” цогцолбор, Хүүхдийн ордны гадна талбайд, мөн “Алтан намар” үдшийн цэнгүүнийг тус тус зохион байгуулав.

Арга хэмжээнд  Мэргэжлийн хяналтын газар,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтэс,  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс оролцож иргэдэд төрийн үйлчилгээг хүргэсэн бол "Хаан", "Төрийн банк", "Голомт"банк өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэсэн байна.

 

 

“Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу тарвасыг  хаяг шошготой болгон худалдаалсан нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээжээ. Мөн  шилдэг тарвас, хамгийн амттай тарвас шалгаруулсан бөгөөд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцогч  байгууллагуудын дунд “Арван тарвасны уналт”, иргэд, оролцогчдын дунд “Тарвасаар хэн хамгийн сайхан бүтээл урлах вэ?”, "АХА"  танин  мэдэхүйн хөгжөөнт уралдаант тэмцээнийг тус тус зохион байгуулж үнэ төлбөргүй амталгаа хийлгэж, “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг сурталчилсан аж.

 

 

Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг худалдаа, үйлчилгээ, ахуйн орчинд бууруулах зорилгоор “Хөх сав, канистергүй аймаг, сум, баг, өрх” аяныг  2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймаг даяар өрнүүлэх тухай аймгийн Засаг даргын 2017 оны А/470 дугаар гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын “Аргил сувд” ХХК хүрэлцэн ирж эрүүл мэндэд хоргүй хүнсний зориулалтын савыг сурталчилсан байна.

“Дорноговьд үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд сумаас оролцох иргэн, аж ахуй нэгжүүдийг хариуцан ажиллаж буй Мал, эмнэлэг үржлийн тасгийн дарга нарт  хоёр өдрийн хөтөлбөрт тусгасан хуваарийн дагуу аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар цаг үеийн байдал, тулгамдаж буй асуудлууд, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, цаашид анхаарах асуудлын талаар сургалт, мэдээлэл өгч, харилцан санал солилцсон.

 

 

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос 11 төрлөөр шилдгүүдийг шалгаруулахад   Иххэт сумын иргэн Д.Туяа шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүнээр, Замын-Үүд сумын “Баярт хайрхан уул” ХХК шилдэг боловсруулсан махан бүтээгдэхүүн, малын дайвар бүтээгдэхүүнээр, Замын-Үүд сумын “Морс Трейд сервис” ХХК  шилдэг гурилан бүтээгдэхүүнээр,  Айраг сумын иргэн С.Даваажав  шилдэг төмс хүнсний ногоо,  Сайншанд сумын иргэн  А.Цогтбаатар шилдэг бэлэг дурсгал,Сайншанд сумын иргэн Ө.Сугар шилдэг тарвас, Сайншанд сумын иргэн П.Нарантуяа хамгийн амттай тарвасаар, Иххэт сумын иргэн Т.Алтантуяа шилдэг оёмол, сүлжмэл, хатгамал бүтээгдэхүүнээр, Дэлгэрэх сумын иргэн Б.Мянганбаатар шилдэг арьс, ширэн бүтээгдэхүүнээр, Алтанширээ сумын иргэн н.Ариунтуяа  шилдэг сав баглаа боодол,  Сайншанд сумын иргэн А.Цогтбаатар шинийг санаачлагч-,Сайншанд сумын “Мөнх-Ашиг” хоршоо шилдэг хоршоогоор, Даланжаргалан  сум  шилдэг сумаар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 



"Дорноговьд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаагаар 27 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0