ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалт боллоо

Монгол Улсад Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой, төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт  энэ оны 09 дүгээр сарын 22-24-нд Говьсүмбэр аймагт болов.

Төвийн бүсийн аймгууд хоорондоо ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь,  Өмнөговь, Төв, Сэлэнгэ  зэрэг аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга,  ажлын албаны ажилтнууд оролцсон.

Уулзалтын үеэр аймгуудын ИТХ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, өөрийн байгууллагын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, сайн туршлагыг танилцуулан илтгэл тавив.

Мөн аймгуудын хооронд нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, "Шивээ-Овоо" ХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

 



Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0