ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
ГХУСАЗСЗ-ийн дөрөвдүгээр хуралдаан болов

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан энэ оны есдүгээр сарын 20-нд боллоо.

Хуралдаанаар энэ оны есдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд  гарсан гэмт хэрэг зөрчлийн талаарх аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл, авто тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр хийсэн   ажлын мэдээлэл, Аудитын газраас Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өмнөх онуудад хийсэн ажлын тайланд хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл зэрэг цөөнгүй асуудлыг сонсож хэлэлцсэн байна.

Мөн ГХУСАЗСЗ-ийн сумдад ажиллах хуваарийг тогтоож, шаардлагатай хөрөнгө, санхүүг батлав. Авто зам дээр гарч буй осол хэргийг бууруулах чиглэлээр хийж байгаа аймгийн Цагдаагийн газрын ажилд шаардлагатай зарим хөрөнгө санхүүг шийдвэрлэсэн аж.

ГХУСАЗСЗ-с сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцах, аймгийн зөвлөлийн ажлыг танилцуулах, иргэд төрийн албан хаагчидтай уулзах, тэдний санал бодлыг сонсох зорилгоор нийт сумдад ажиллах үйл ажиллагааны зардлыг батлав.



ГХУСАЗСЗ-ийн дөрөвдүгээр хуралдаан болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0