ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
ИТХ-ын тавдугаар хуралдаан болов

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан энэ оны 10 дугаар сарын 02-нд  аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо. Хуралдааны ирц 90,3 хувьтай.

Хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  гуравдугаар улирлын явцын тайлан, хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн тухай мэдээлэл, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах санал, Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай, төлөөлөгчөөс чөлөөлөх болон бусад асуудлуудыг хэлэлцэж  шийдвэрлэв.

Аймгийн ИТХ-д Замын-Үүд сумаас сонгогдсон төлөөлөгч Ж.Дашням төрийн албанд ажиллах болсныг үндэслэж түүнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээс чөлөөлөх шийдвэр гаргасан бол түүний оронд төлөөлөгч Г.Цогтбаатарыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгов.



ИТХ-ын тавдугаар хуралдаан болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0