ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
24 худаг ашиглалтад оуулжээ

Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 24 худаг ашиглалтад оржээ. Тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт  бэлчээрийг зүй зохистой ашиглаж, усан хангамжийг нэмэгдүүлж, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилт тусгасан байна. 
Улсын төсвийн 124,6 сая төгрөгийн санхүүжилтээр “Эхний эхэн” ХХК Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан суманд нийт долоон инженерийн хийцтэй худаг,  аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 138 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эковатер” ХХК Хатанбулаг сумын Хилийн цэргийн 0168 дугаар ангийн нэгдүгээр застав, Эрдэнэ сумын Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн Шанагын заставт инженерийн хийцтэй тус бүр нэг гүний худаг, Хатанбулаг, Улаанбадрах сумын орон нутгийн хөгжлийн сангийн 95.7 сая төгрөгийн санхүүжилтээр  тав, малчид хувийн хөрөнгөөр 10 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргаж ашиглалтад оруулсан байна.

Худгуудыг  ашиглалтад оруулснаар 29.1 мянган га бэлчээрийг усжуулж 57.8 мянган толгой малыг услах боломж бүрдсэн бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 7.8 хувиар өссөн  аж.



24 худаг ашиглалтад оуулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0