ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Сайншанд, Замын-Үүдийн эрчим хүчний сүлжээг шинэчлэнэ

Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын эрчим хүчний сүлжээг шинэчлэх “Эрчим хүч-2” төслийг Дэлхийн банкны 3,2 сая ам долларын хөрөнгө оруулалтаар  хэрэгжүүлэхээр болжээ.
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний яамны Дэлхийн банкны судалгааны багийн ахлах инженер Д.Ганбаатар болон бусад албан төлөөлөгчид энэ оны 10 дугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзсан байна.

Эхний удаа Сайншанд, Замын-Үүд сумын агаарын кабел шугамын зургийг боловсруулах ажлыг гүйцэтгэх бол цахилгаан шугам сүлжээний ажлыг 2019 онд хийж дуусгахаар албаныхан төлөвлөжээ . Харин орон нутгаас  дээрх ажилтай холбогдуулж орон нутгаас  газар олгох болон хаягжуулалтын ажлыг цэгцлэх аж.
Цахилгааны шугам сүлжээг бүрэн шинэчилснээр аж ахуй нэгж, байгууллага болон айл өрхүүд ухаалаг тоолууртай болохоос гадна эрчим хүчний алдагдлыг бууруулах боломжтой болох аж. 

Гэрэл зургийг Montsame.mn-ээс



Сайншанд, Замын-Үүдийн эрчим хүчний сүлжээг шинэчлэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0