ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Засаг дарга Т.Энхтүвшин Даланжаргалан суманд ажиллав

Даланжаргалан сумын Байгаль хамгаалах иргэдийн бүлгээс 2009-2016 онд олгогдсон уул уурхайн лиценз бүхий тус суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад ирүүлсэн гомдлын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, Даланжаргалан, Айраг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Даланжаргалан сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар иргэдийн зүгээс өвөлжөө, хаваржаа давхацсан, бэлчээр багассан, том оврын авто машины хөдөлгөөнтэй холбогдуулан маш их хэмжээний тоосжилт үүссэн зэрэг асуудлуудыг аймгийн Засаг даргад уламжилсанд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зохих арга хэмжээг газар дээр нь авсан байна. Тухайлбал, Даланжаргалан сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа компаниуд  “МАК ХХК”-ийн хайрган хучилттай замыг засаж хатуу хучилттай болгож, хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: www.dornogovi.gov.mn



Засаг дарга Т.Энхтүвшин Даланжаргалан суманд ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0