ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жил, Дорноговь аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 87 жилийн ойг “Хөдөлмөрийн хүний төлөө” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй.

Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Дорноговь аймагт  1930 оны эхээр 158 гишүүнтэйгээр  ҮЭ-ийн байгууллага байгуулагдсан бөгөөд одоо аймгийн ҮЭ-ийн холбоо нь 58 анхан шатны ҮЭ-ийн хороо, 4891  гишүүн,  дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Ойн баярын хүрээнд “Хөдөлмөрийн хүний төлөө 100 жил” үзэсгэлэн, баярын жагсаал, “Эвлэлдэн нэгдэцгээе” ҮЭ-ийн гурван үеийнхний уулзалт болон баярын хурлын арга хэмжээг зохион байгуулав.

Баярын хурлын үеэр бусдыгаа манлайлан ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан аймгийн ҮЭХ-ны дарга С.Азжаргал, аймгийн ҮЭХ-ны ажилтан Б.Шинэсувд, МҮЭХ-ны аж ахуйн дарга А.Жаргалсайхан, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, аймгийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан Ө.Баярбат, Т.Энхчимэг,  Г.Бадамжид, Ж.Ундрахзаяа, О.Баяржавхлан нарыг аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулав.Ойн баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас аймгийн ҮЭ-ийн холбооны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчныг бий болгох,  нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд зориулан 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Төмөртогоо болон аймгийн ҮЭ-ийн холбооны үе үеийн ажилчид, иргэд оролцов.

Эх сурвалж: www.dornogovi.gov.mn



Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойг тэмдэглэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0