ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэв

Аймгийн Эрүүл мэндийн газраас "Дэлхийн алхалтын өдөр"-ийг тохиолдуулан халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлийн нэг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор явган алхалтын тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчид оролцсон бөгөөд аймгийн төвийн найман км замыг туулж, багуудын дунд олс таталт, буухиа тэмцээн зохион байгуулснаас  багийн дүнгээр эхний байрт “Чандмань-Илч ОНӨГ” ХХК,  удаах байрт ерөнхий боловсролын  гуравдугаар сургууль, гутгаар байрт 10 цэцэрлэг шалгарав.



Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0