ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Хүний эрхийн талаар оюун ухаанаа уралдуулав

Аймгийн ЗДТГ, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Дорноговь аймаг дахь салбартай хамтран “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийн үзэл баримтлалыг сурталчлах, эрх зүйн хамгаалалтыг сайжруулах, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, хүний эрхэд суурилсан хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагын алба хаагч нарыг оролцуулан “Хүний эрх ба харилцаа хандлага” сэдэвт уран илтгэлийн тэмцээнийг энэ оны аравдугаар сарын 13-нд зохион байгууллаа. 
Тэргүүн байрт “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх” сэдвээр аймгийн Цагдаагийн газрын хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Б.Баярхүү, дэд байрт “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” сэдвээр Шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхтайван шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.



Хүний эрхийн талаар оюун ухаанаа уралдуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0