ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Өсвөрийн даамчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно


Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр /2017.10.24/ Польш улсын Дабки хотноо 2017 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Дэлхийн аварга шалгаруулах даамны тэмцээнд Дорноговь аймгаас оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Тэмцээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын  хоёрдугаар сургуулийн сурагч, спортын дэд мастер Э.Үйлстөгөлдөр, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч, спортын дэд мастер Л.Надмид, спортын дэд мастер Ц.Чинзориг, спортын дэд мастер С.Энхтүвшин, Сайншанд сумын гуравдугаар сургуулийн сурагч Г.Шинэсаран, Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч Т.Мөнх-Оргил нар оролцох юм.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тамирчдыг аймаг, орон нутгийн нэр хүндийг өндөрт өргөж, тэмцээнд сахилга, дэг журамтай, амжилттай оролцохыг хүсэж, аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл болон “Дорноговь их хөгжил сан” ТББ хамтран тэмцээнд оролцох зардалд зургаан сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлснийг гардууллаа.
Дорноговь аймаг 2018 онд 1000 Даамчны тэмцээнийг зохион байгуулах бөгөөд цаашлаад аймгаа Даамын спортоор  тэргүүлэх аймаг болгохоо илэрхийлсэн юм.
Дэлхийн аварга шалгаруулах даамны тэмцээнд оролцох тамирчдын зардалд аймгийн ИТХ, Сайншанд сумын ЗДТГ, Тобэм ХХК,  ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд мөнгөн дэмжлэг үзүүлсэн байна.



Өсвөрийн даамчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0